Эмнэлэг нь шатсан ч мэс заслаа зогсоолгүй амжилттай дуусгажээ | News.MN

Эмнэлэг нь шатсан ч мэс заслаа зогсоолгүй амжилттай дуусгажээ

Эмнэлэг нь шатсан ч мэс заслаа зогсоолгүй амжилттай дуусгажээ

Эмнэлэг нь шатсан ч мэс заслаа зогсоолгүй амжилттай дуусгажээ

ОХУ-ын Благовещенск хотын нэгэн эмнэлэгт эмч нар нээлттэй зүрхний хагалгаа хийж байх үеэр гал гарчээ. Гэвч эмч нар хүний амь настай холбоотой чухал хагалгааг зогсоолгүйгээр үргэлжлүүлж, амжилттай дуусгасан байна.

Эмнэлгийн дээвэр хэсэг шатаж, гал сөнөөгч нар барилгын тогийг тасалж, гал унтраасан ч мэс засалчид мэс заслын өрөөний яаралтай үед хэрэглэх нөөц эрчим хүчийг ачаалуулан ажлаа үргэлжлүүлсэн аж. Галын угаар эмнэлгийн өрөөнүүдээр дүүрч байсан ч сэнс ажиллуулсны хүчинд мэс заслын өрөөнд угаар орохоос сэргийлсэн гэнэ.

Мэс засал хийж буй эмч нар болон өвчтөнөөс бусад 120 гаруй хүнийг эмнэлгээс нүүлгэн шилжүүлж, мэс засал амжилттай өндөрлөсний дараа тэднийг ч мөн нүүлгэсэн бөгөөд золоор нэг ч хүний амь эрсдээгүй гэнэ.

Ахлах мэс засалч Валентин Филатовын мэдээлснээр түүний багийн найман эмч, сувилагчийн хувьд галаас илүү хүний амь нэн чухал байсан тул болж буй үйл явдлыг үл харгалзан мэс заслыг хоёр цагийн турш үргэлжлүүлж дуусгасан аж. Мөн Антонина Смолина эмчийн хэлснээр мэс заслын багийнхан гал гарахад огт сандралгүйгээр тайван байж мэргэжлийн ур чадвараа харуулсан байна.

Тус эмнэлэгийн барилгыг 1907 онд барьсан бөгөөд нутагтаа цор ганц мэргэжлийн мэс засал гүйцэтгэдэг эмнэлэг байж. Галын шалтгаан нь цахилгааны богино холболт байжээ. Хуучин барилга тул модон дээвэртэй байсан нь гал богино хугацаанд хүчээ авахад нөлөөлсөн гэнэ. Гэхдээ гал сөнөөгчдийн ачаар галыг хохирол багатай унтраасан байна.

Иймд Амур мужийн Засаг дарга Василий Орлов гал сөнөөгч, мэс засалч нарт шагнал гардуулахаар төлөвлөжээ. Мөн цахим орчинд хүмүүс “ОХУ-ын эдгээр чадварлаг, эрэлхэг эмч нарыг дэлхий магтан дуулах ёстой. Дэлхийн бусад бүх эмч нар ч гэсэн тэднээс үлгэрлэх хэрэгтэй” хэмээн магтан биширцгээж байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.57.95.110

Молодцы!!!

Avatar

Эмнэлгийнхэн уншаасай. 2021-04-04 103.26.194.95

Манай эмнэлгиынхэн уншиж байгаа болов уу!
3 хан цаг вакцин хийгээд илүү цагийн мөнгө иймхэн юм өглөө гээл нэт ээр цацаад, үүрэг хариуцлхгх , иргэний ухамсар огт алга.
Зүгээр л ажил нь ш дээ уг нь.
Өмнөөс нь ичих юм.

Avatar

Зочин 2021-04-04 192.82.86.49

Сайхан мэдээ байна. Оросууд мундаг юмаа.

Avatar

Зочин 2021-04-04 103.212.117.36

ОРОСУУД ЕР НЬ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮГНЭЛТИЙГ САЙН ХИЙДЭГ. ЦАГ, ЧАДВАР ,ЭРГЭН ТОЙРНЫХОО БАЙДЛЫГ ЗӨВ ТООЦООЛСОН МЭРЭГЖЛИЙН ХҮНИЙ УХААЛАГ ШИЙДВЭР ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭЖЭЭ.
САЙН ЮМЫГ ТЭДНИЙХ ЭДНИЙХ ГЭЛТГҮЙ БАХДАН ХАРАХ НЬ САЙХАН … БУСДЫН АМЖИЛТЫГ ӨӨРИЙНХ ЮМ ШИГ БАЯРЛАЖ СУРВАЛ БИДНИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛДАГ МУУ АРИНШИНГААСАА САЛАХАД ИХ ТУСТАЙ .

Avatar

Зочин 2021-04-04 104.149.134.118

))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Dolgor 2021-04-04 103.26.195.57

Dain vzsen ard tvmen ih hvnleg bolson bdag enerengvi saihan sergeltei

Avatar

Зочин 2021-04-04 202.9.40.73

Мундаг шүү

Avatar

Zochin 2021-04-04 68.174.151.151

Oo mongold yum baihdaa gej bodloo.

Avatar

Зочин 2021-04-04 64.119.20.212

emch hun avraliin deed.altan gart emch nariig mini burhan yamagt iveeg

Avatar

зочин 2021-04-04 139.5.217.117

Оо мундаг эмч нар байна. Тайван байдлаа хадгалж эрдэнэт хүний амийг
аварч чаджээ. Мэргэжлийн ур чадвар, хүнлэг сэтгэл, тэвчээр заажээ.

Avatar

ИРГЭН 2021-04-04 66.181.186.162

Оросуудад хүний төлөө гэсэн тий нэг сэтгэл байгаад байдаг юм шүү

Avatar

Гайхалтай 2021-04-04 202.126.89.135

114 жил болсон барилга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж