Торонтод төвтэй Канадын “Over The Bridge” компани хиймэл оюун ухаан ашиглан "Нирвана" хамтлагийн шинэ дууг бүтээсэн нь маш үнэмшилтэй болжээ. Тус компани хүний сэтгэцийн эрүүл мэнд болон хөгжмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлд “27 клубийн алдагдсан бүтээлүүд” төслийг хэрэгжүүлж, 27 насандаа харамсалтайгаар амьсгал хураасан Жими Хендрикс, Эми Уайнхаус, Курт Кобайн тэргүүтэй оддын гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ханцуй шамлан ажиллах болжээ.
Түүний тулд тэд дээрх оддын уран бүтээлүүдэд дүн шинжилгээ хийн түүнийгээ технологийн аргаар боловсруулж шинэ дуу бүтээж байгаа аж.
Эхний ээлжинд мэргэжилтнүүд "Нирвана" хамтлагийн дуунуудыг дуурайн дуулдаг хамтлагийн дуучин Эрик Хогантай хамтран Кобайн болон Хоганы дуулсан 30 орчим дууны хоолой, аккорд, соло, бөмбөрийн хэмнэл, үгэнд дүн шинжилгээ хийн хиймэл оюун ухаанаар боловсруулсны үр дүнд “Drowned in the sun”дууг бүтээжээ.
Төслийн ахлагч Син О.Коннор “Хэрвээ бидний хайртай эдгээр одод тухайн үед сэтгэл санааны дэмжлэг авч чадсан бол яах байсан бол. Олон шалтгааны улмаас он жилүүдийн урсгалд сэтгэл гутрал гэдэг зүйл урлагийн, тэр дундаа хөгжмийн ертөнцийн салшгүй нэг хэсэг болчихжээ. Энэ 27 клубийнхны дуунуудаас сэтгэл гутралын шинж түгээмэл ажиглагддаг. Дээрх шинэ дуу үнэхээр "Нирвана"-г эрхгүй санагдуулах болно. Курт амьд ахуйдаа мэдэрсэн бүхнээ дуундаа шингээдэг байсан” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: UNILAD
ОНОМ 2021-04-04 192.82.68.84
Хиймэл Оюун Ухаан гэдэг нэршилд их учир бий л дээ. Орчин үед тархи судлалын Artificial Intelligence гэдэг юм нилээн урагшилсан, үр дүнд нь Оюун Ухаан, Ухамсар 2 чинь шал тусдаа юм байна. Хүний машинаас ялгарах гол онцлог бол Ухамсар юм байна гэдгийг баттай мэдэж авлаа. Оюун ухаан гэдэг юм бол зүгээр алгоритм байж болох юм байна гэдгийг мэдэж авлаа. Бидний зөн билэг гэж хэлдэг юм бас алгоритм гэдгийг ойлгосон байх юм. Одоо ганцхан ухамсар гэдэг яг юу вэ, яаж ажилдаг вэ гэдгийг мэдэхгүй байна.
Монгол хүний дуу яриаг бичиг болгодог юм хийсэн, тэрэнтэй ижил зарчим бий шүү.. 2021-04-04 192.82.68.84
Одоогийн Хиймэл Оюу Ухаан гэдэг нь зүгээр дата дээр ажилдаг л алгоритм бөгөөд тухайн дата-г онцлог бүрээр нь ялгаж хуваагаад байдаг болчихсон. Тэгээд тэр ялгаад хуваачихсан дата-гаа ашиглаад ААН ЭНИГМА чинь ийм дата-г ингэж холбоод дуу гаргаад байгаа юм байна гэдэг ерөнхий зүй тогтолыг нь компьютерээр олуулчихаар зэрэг буцаагаад цаад алгоритмаа ажиллуулаад шинэ дуу зохиох боломжтой болж байгаа юм. Гээд цааш харвал энэ бүхнийг цаана ажиллаж буй механизм нь бүгд ижил шүү.
Зочин 2021-04-04 103.57.92.155
Yag l bodit kurt cobain shig sonsogdoj baina shuu. 94 ond kurtiig amia horlosniig sonsood yuruusu gaihaaguu. Boloh yostoi yum bolson yum shig barag baharhaj huleej avch baij bilee. Bi ch amia horlohod belen baisan. Gehdee odoo shoroo hudulguid yavj l baina.
Зочин 2021-04-04 104.149.134.118
)))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-04-04 192.82.67.138
Тийм нэг амьгүй сонсогдож байна….