Хиймэл оюун ухаанаар Нирванагийн шинэ дууг бүтээв

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухаанаар Нирванагийн шинэ дууг бүтээв

Хиймэл оюун ухаанаар Нирванагийн шинэ дууг бүтээв

Торонтод төвтэй Канадын “Over The Bridge” компани хиймэл оюун ухаан ашиглан "Нирвана" хамтлагийн шинэ дууг бүтээсэн нь маш үнэмшилтэй болжээ. Тус компани хүний сэтгэцийн эрүүл мэнд болон хөгжмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлд “27 клубийн алдагдсан бүтээлүүд” төслийг хэрэгжүүлж, 27 насандаа харамсалтайгаар амьсгал хураасан Жими Хендрикс, Эми Уайнхаус, Курт Кобайн тэргүүтэй оддын гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ханцуй шамлан ажиллах болжээ.

Түүний тулд тэд дээрх оддын уран бүтээлүүдэд дүн шинжилгээ хийн түүнийгээ технологийн аргаар боловсруулж шинэ дуу бүтээж байгаа аж.

Эхний ээлжинд мэргэжилтнүүд "Нирвана" хамтлагийн дуунуудыг дуурайн дуулдаг хамтлагийн дуучин Эрик Хогантай хамтран Кобайн болон Хоганы дуулсан 30 орчим дууны хоолой, аккорд, соло, бөмбөрийн хэмнэл, үгэнд дүн шинжилгээ хийн хиймэл оюун ухаанаар боловсруулсны үр дүнд “Drowned in the sun”дууг бүтээжээ.

Төслийн ахлагч Син О.Коннор “Хэрвээ бидний хайртай эдгээр одод тухайн үед сэтгэл санааны дэмжлэг авч чадсан бол яах байсан бол. Олон шалтгааны улмаас он жилүүдийн урсгалд сэтгэл гутрал гэдэг зүйл урлагийн, тэр дундаа хөгжмийн ертөнцийн салшгүй нэг хэсэг болчихжээ. Энэ 27 клубийнхны дуунуудаас сэтгэл гутралын шинж түгээмэл ажиглагддаг. Дээрх шинэ дуу үнэхээр "Нирвана"-г эрхгүй санагдуулах болно. Курт амьд ахуйдаа мэдэрсэн бүхнээ дуундаа шингээдэг байсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж