Сонгинохайрхан дүүрэгт өдөрт 3000 хүнийг дархлаажуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүрэгт өдөрт 3000 хүнийг дархлаажуулж байна

Сонгинохайрхан дүүрэгт өдөрт 3000 хүнийг дархлаажуулж байна

Сонгинохайрхан дүүргийн хувьд Сovid-19 халдварын эсрэг вакцинд иргэдийг шуурхай хамруулахын тулд өнөөдрөөс /2021.04.04/ дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар байнгын долоон цэг дээр нэг өдөрт 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулж байна. Засгийн газар дөрөвдүгээр сард насанд хүрсэн нэг сая иргэнийг цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Сонгинохайрхан дүүргийн Спорт хороон дээр байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай өчигдөр /2021.04.03/ танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 336758 хүн вакцины эхний тунг хийлгэсэн байна. Зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаж буй үед иргэдийг дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамруулж, зургадугаар сарын 1-н гэхэд хотын хүн амыг вакцинд бүрэн хамруулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж