Олон улс Украинд Оросын эсрэг тусламж санал болгов

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

Олон улс Украинд Оросын эсрэг тусламж санал болгов

Олон улс Украинд Оросын эсрэг тусламж санал болгов

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт/2021.4.2/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський рүү залгаж, хилийн дагуу Оросын цэргийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа талаар ярилцлаа.

Тэгэхдээ Жо Байден “Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн эрхэт байдлыг Оросын түрэмгийллээс хамгаалах тусламж санал болгож, Москва Крымийг хэрхэн эзэлсэн" тухай дурсцгаажээ.

Ийнхүү Жо Байден Украины Ерөнхийлөгч рүү утас цохихын өмнөхөн Орос улс Украинтай хиллэдэг хилийн дагуу, мөн эзлэн авсан Крымийн хойгтоо их хэмжээний цэрэг, техник цуглуулж байгаад санаа зовж байгаагаа Украины армийн ерөнхий командлагч Руслан Хомчак мэдэгдсэн юм.

Харин түүний дараахан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков “Бидний үйл ажиллагаа хэнд ч саад болж, хэний ч эсрэг аюул заналхийлэх зорилго агуулаагүй. Харин хилийнхээ хяналтыг чангаруулах санаатай” хэмээн мэдэгджээ.

Тэгвэл Жо Байденаас гадна ИБУИНВУ-ын Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Доминик Рааб Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулебатай утсаар ярьж, Украины тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалахын тулд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн аж. Тэрбээр цахим хуудаснаа “Бид ОХУ-ын цэргийн үйл ажиллаа эрчимжиж, Украинд аюул заналхийлж байгаад анхаарлаа хандуулж, санаа зовж байна” хэмээн бичжээ.

Түүнчлэн Пентагон, НАТО аль аль нь ОХУ-ын цэргийн үйл ажиллагааг сайтар ажиглаж байгаагаа илэрхийлсэн юм.

Украины Засгийн газрын цэргүүд Оросын талыг баримтлагч салан тусгарлагчидтай олон жил байлдаж байгаа бөгөөд 2014 оноос хойш нийт 14 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэх баримт бий. Гал зогсоох тохиролцооны дагуу сүүлийн саруудад хурцадмал байдал намжаад байсан ч өнгөрсөн долоо хоногт Украины дөрвөн цэрэг амь үрэгдсэн нь байдлыг хурцатгах шалтгаан болжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж