Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, билгийн тооллын 22. Өнөөдөр ханш нээх улирал 21:38 цагт эхэлнэ гэж зурхайд тэмдэглэжээ. Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас сүүл сарын хоорондох хугацаа буюу хаврын урь орох өдрийг хэлнэ. Эл өдөр байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орох бөгөөд газар шороо гүйцэд гэсч, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг юм.
Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж, амьтад ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай.
Монголчууд энэ өдөр хийсэн буян нь арвижин дэлгэрч, эд баялгаар арвин байна хэмээн бэлгэшээдэг. Мөн өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг байна. Харин хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг.
Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлгэддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.
Зурхайд тэмдэглэснээр хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад сайн бөгөөд идээ ундаа элбэг олдоно хэмээжээ. Энэ өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Ц.ДУЛАМ
Зочин 2021-04-04 104.149.134.118
!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
ням. 2021-04-04 66.181.177.196
Гайхалтай уламжлалтай ухаант түмэн минь дэвжин дээшлэх болтугай хурай хурай хурай…
Зочин 2021-04-04 150.129.142.7
Эрт үед Түвд монголчууд талийгаачийг ил тавьдаг байсан үед яаж бодсон очиж болохгүй . Орчин үеийн олон сонголт дотроос газар доор нутаглуулсан тохиолдолд заавал ламд мөнгө өгч ном уншуулсаны оронд талийгаач нарынхаа бунхан ойр орчинг цэвэрлэж эргэн дурсаж засаж сэлбэх өдөр хэрэгтэй. Хятад байтугай Европ хүртэл цэцэг тавьж эргэн дурсдаг шүү дээ. Өнөөдөр олон телевизор ном уншиж өргөл хандив дүүрэн зах зээл юм шиг өдөо байна
р 2021-04-04 103.26.195.223
одоо яаж очих юм бэ малаа дээр үед бол хүн амьтангүй эзгүй хээр байж тэр чигтээ булах шаардлаггүй байж
Зо 2021-04-04 192.82.74.88
Юмны үнэ ханш гэвэл Монгол үг байх л даа. Улирлын энэ өдрийг Хятадаар Хан ши гэдэг гэнэ. ( энэ нь Хятадын нэгэн хааны нэр байж)
Зочин 2021-04-04 192.82.74.88
Би ханш гэдэг үгний утгыг сонсоод эвгүй оргиод байдаг болов. Улиралын энэ тэнцлийн өдрийг өөрөөр нэрлэе! Ханш нээх г.м үгийг халая!!!
Зочин 2021-04-04 202.126.90.16
УУЛ НЬ ХАР АМИА ХИЧЭЭЖ АМЬДАРЧ ИРСЭН ЮМСАН ГЭТЭЛ СҮҮЛИЙН ҮЕД НАРНЫ АЙМАГ ГАЛАКТИК ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨД САНААГАА ЧИЛЭЭН АЙДАС ХҮЙДЭС ДУНД АМЬДАРДАГ БОЛЛОО…АЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ САВ ШИМ МИНЬ ЧИ ХЭЗЭЭ АМАР ТАЙВАН БОЛОХ ЮМ БЭЭ ???
🌏🌏🌏🌊🌊🌊🌋🌋🌋🌕🌕🌕🌱🌱🌱🌷🌷🌷
Үхсэний ханш нээх 2021-04-04 202.179.26.233
Хан Ши гэдэг Хятадын хааны нэр наадах чинь
Мунхаглал 2021-04-04 66.181.161.60
Хөдөө орон нутагт аль хэдийн ногоо цухуйж, аалз, ялаа, хачиг энэ тэр гээд юу эс байхав, миний ажигласнаар 3-рсарын 12 хавьд бүгд хөдөлсөн,энэ тэнэг зурхай гээч юмаа больж, байгалийн хуулиа таньж мэдэх хэрэгтэй, усны шувууд ч мөн 3-р сарын 14 хавьд ирж эхэлсэн
Зочин 2021-04-04 192.82.71.51
элбэгдорж ч гэсэн эрт хөдөлсөн шүү.
Зочин 2021-04-04 150.129.143.156
Ханш нээнэ гэдэг бол цэвэр хятадын зан үйл. Монголжсон хятад мөн э****з, хурлийзуудын ёс заншилд татагдан орж байгаа хэрэг. 60-аад онд манай ангийн э****з хүүхдүүд ханш нээх өдөр гээд л багшаас чөлөө аваад явдаг маргааш нь чихэр б**в авчирчдаг байсан. Мөн тэр өдрөө талийгчдынхаа газарыг эргэдэг гэсэн. Манай лам нар энэ өдрийг огт дурсдаггүй хятад зан зан үйл бидэнд хамаагүй гэдэг байсан.
Зочин 2021-04-04 203.91.115.56
Энэ бол монголчуудтай гэхээсээ илүү хятадуудтай холбоотой зан үйлийн өдөр. Гэвч бидэнд хятадуудаас аваагүй юм гэж тун ховор. Тийм болохоор дорнын үндэстнүүд гэдэг талаасаа ч тэр, хөршүүд гэдгээ бодсон ч тэр энэ өдрийг ёслоход харш зүйл үгүй. Магадгүй энэ зан үйл бүр хэт эртний үеийнх ч юм билүү. Монгол хятадаараа ялгарч амжаагүй хүй олноороо аж төрдөг байх үеэс удамшсан ч юм билүү.
MONGOL 2021-04-04 202.70.34.38
xyraai xyrai xyraai