Энэ сард 1.1 сая иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулна

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Энэ сард 1.1 сая иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулна

Энэ сард 1.1 сая иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулна

Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд 346745 хүнийг дархлаажуулаад байна. Засгийн газраас дөрөвдүгээр сард 1.1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээлсэн.

Нийслэлд дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 46 цэгт 7871 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Харин хөдөө орон нутгуудад 2386 хүнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ.

Нийслэлд өнөөдөр /2021.04.04/ дархлаажуулалтын 80 цэг ажиллаж, 31100 хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Монголд одоогоор 490 мянган хүн тун вакцин хүлээн авч, дархлаажуулалтыг явуулж буй юм. Энэ сард 900 мянган хүн тун “Вероселл” вакцин, нэг сая тун Спутник-V, 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Мөн "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакцин авахаас 40 мянган хүн тунг нь аваад байгаа билээ.

Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцинаар иргэдээ дархлаажуулж байна.

Ц.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж