Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагдаад мессэжээр дуудлага өгнө | News.MN

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагдаад мессэжээр дуудлага өгнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагдаад мессэжээр дуудлага өгнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагдаад мессэжээр дуудлага өгнө

Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд хүндрэл үүсдэг. Тэгвэл эдгээр иргэд цагдаагийн байгууллагын 102, 107, 108 тусгай дугаарт гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг мессежээр мэдэгдэх боломжтой болсон байна.

Өнгөрөгч 2019 оны тоон мэдээллээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо 107.1 мянгад хүрч өмнөх онтой харьцуулахад 1.3 мянга, 2010 онтой харьцуулахад 24.4 мянгаар нэмэгджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг насны бүлгээр ангилан харахад, 20-34 насныхан 21.7 мянга,  35-64 насныхан 64.4 мянга байна.  Эдгээр иргэдийн талаас илүү хувь нь эрэгтэйчүүд байна гэх судалгаа бий.

Ц.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-04 139.5.218.228

Наад залхуу цагдаа эар чинь мөд ирэхгүй ээ.. Монголд цагдаа шиг бүдүүлэг чадваргүй хоолны сав хогийн оркууд гэж байхгүй болсон шүү!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж