Улаанбаатар хотод өдөртөө 9-11 градус дулаан байна | News.MN

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 градус дулаан байна

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 градус дулаан байна

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3-НЫ 20 ЦАГААС 4-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 5-наас 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 5-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи 6, 7-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж