Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн зарим газруудын үйл ажиллагааг хязгаарласан. Тэгвэл Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/246 дугаар захирамжтай холбоотой түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгчээ.
-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллах уу?
-Амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд Covid-19-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ. Таваас дээшгүй хүн байхаар зохицуулалт хийнэ. /Үйлчилгээ үзүүлж буй үсчин өөрөө энэ тоонд орно/.
-Спорт заал таваас доош хүнтэй бол ажиллах уу?
-Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэгчид таваас дээшгүй хүнтэй дотоод орчинд бэлтгэл хийнэ. Өөрөөр ямар ч тохиолдолд спорт заал ажиллахгүй.
-Нийтийн халуун усны газрууд ажиллах уу?
-УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан Covid-19-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ