"Хууль зөрчсөн намын удирдлагуудыг шалгуулахаар өгсөн"

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

"Хууль зөрчсөн намын удирдлагуудыг шалгуулахаар өгсөн"

"Хууль зөрчсөн намын удирдлагуудыг шалгуулахаар өгсөн"

Гамшгийн үеийн хууль тогтоомжийг зөрчиж, өнөөдөр /2021.04.03/ олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан АН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн болохыг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханы ажлын албанаас мэдээллээ.

Улсын онцгой комиссоос халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд ажиллаж, энэ хүрээнд халдвар тархах эрсдэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн иргэдийн дунд хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, цагийн зохицуулалт хийж, нэг дор 5-аас дээш хүн цуглахгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл Ардчилсан нам УОК, Шуурхай штабт мэдэгдэлгүйгээр гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж, Дүнжингарав худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр Ардчилсан намын ээлжит бус хурлыг зохион байгуулж, олон хүнийг нэг дор хамруулсан үйл ажиллагаа явуулсныг шаардлага хүргүүлж таслан зогсоосон байна.

БЗД-гийн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Р.Очирбадрахын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ 30-ныг хүртэл сунгасан. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг хатуу анхааруулсан билээ. Гамшгаас хамгаалах тухай хууль болон Covid-19-тэй тэмцэх хууль, дүрэм журмаар эдгээр заалтыг тодорхой тусгаж, зохицуулсан байгаа. Гэсэн хэдий ч холбогдох хууль дүрмийг зөрчиж БЗД-гийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбай дээр олон нийтийг хамарсан арга хэмжээ өнөөдөр болсон. Энэ арга хэмжээнд 500 гаруй хүн оролцсон. Тэдгээр хүмүүст шаардлага хүргүүлж, тараасан. Хуулийн хүрээнд зохион байгуулагч нарт хариуцлага тооцно гэсэн юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж