Кимоногийн бүсийг газарт дэвссэн “Valentino” брэнд уучлалт гуйв  

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Кимоногийн бүсийг газарт дэвссэн “Valentino” брэнд уучлалт гуйв  

Кимоногийн бүсийг газарт дэвссэн “Valentino” брэнд уучлалт гуйв   

Италийн тансаг зэрэглэлийн “Valentino” брэнд саяхан Японы зах зээлд гаргах 2021 оны хавар, зуны загваруудынхаа сурталчилгааг цацаад удалгүй устгажээ. Тус брэндийн  сурталчилгааны зураг болон видеонд Японы загвар өмсөгч Коки оролцсон юм. Сурталчилгааны видеонд  загвар өмсөгч Япон үндэсний хувцас кимоногийн бүсийг газарт дэвсэн, дээгүүр нь алхсан байна.

Түүнчлэн гэртээ гутлаа тайлж ордог заншилтай япончуудын хувьд  уламжлалт сууцан дотор гуталтайгаа авхуулсан Кокигийн зурганд ихэд шүүмжлэлтэй ханджээ. Зураг, видео цацагдсан даруйдаа япончуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, удалгүй тус компани Японы иргэдээс уучлалт гуйж, сурталчилгаагаа устгасан байна.

Өв соёлыг нь дорд үзсэнд бухимдсан япончууд цахим сүлжээнд “Valentino”-ийн бүтээгдэхүүнээс татгалзах уриалга гаргаж эхэлжээ. Дэлхий даяар азиудын эсрэг гэмт хэрэг нэмэгдэж, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн эрчимжиж буй цаг үед алдартай брэнд ийм алдаа гаргасан нь асуудлыг улам хүндрүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж