Дундговь, Хөвсгөл аймагт хоног дараалан газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Дундговь, Хөвсгөл аймагт хоног дараалан газар хөдөлжээ

Дундговь, Хөвсгөл аймагт хоног дараалан газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойд зүгт 68 км зайд, өнөөдөр /2021.04.03/  5:07 цагт  4.1 магнитуд газар хөдөлжээ.

Мөн өчигдөр /2021.04.02/ Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойд зүгт 11 км зайд 16:01 цагт 3.7 магнитуд газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн юм.

Өмнө нь, гуравдугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 41 км зайд 8:01 цагт 5.5 магнитуд газар хөдөлсөн байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл давтамж байсан аж. Тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг гэсэн юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж