Сергей Лавров: Бидэнд “NATO” шиг цэргийн эвсэл хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Сергей Лавров: Бидэнд “NATO” шиг цэргийн эвсэл хэрэггүй

Сергей Лавров: Бидэнд “NATO” шиг цэргийн эвсэл хэрэггүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэгэн ярилцлагадаа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиныг “алуурчин” гэж боддог хэмээсний дараа Кремль нь Вашингтоноос Элчин сайдаа эргүүлэн татсан билээ. Тэгвэл энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэхдээ “Жо Байдены мэдэгдэл ОХУ-ыг АНУ-тай харилцаагаа эргэн харахад хүргэсэн. Өдгөө АНУ болон түүний холбоотон орнуудтай ОХУ-ын харилцаа хамгийн доод түвшинд хүрээд байна. Гэхдээ нөгөө талаар нас биед хүрсэн хүмүүс зөрчил нэмэгдэх нь ямар эрсдэлүүдийг дагуулж болохыг ойлгоно гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Одоогоор ОХУ-аас АНУ-д суух Элчин сайд Анатолий Антоновыг хэзээ Вашингтон руу буцаах нь тодорхойгүй бөгөөд энэ асуудлыг Ерөнхийлөгч Владимир Путин шийдэх гэнэ.

Түүнчлэн Сергей Лавров Москва, Брюсселийн холбооны хооронд харилцаа муудсанд Европын холбоог буруутгажээ. Тэрбээр хэлэхдээ “Бид үргэлж Европын холбоог хүчтэй, хараат бус байхыг хүсдэг. Гэвч Европын холбоо нь АНУ-ын ОХУ-д баримтлах бодлогод хэт авдаг. Бид харилцагаа сэргээхэд хэзээд бэлэн. Гэхдээ бид хаалттай хаалга тогшихгүй. Бидэнд “NATO” шиг цэргийн эвсэл хэрэггүй” хэмээн мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж