Архангай аймагт батлагдсан тохиолдол 68 боллоо | News.MN

Архангай аймагт батлагдсан тохиолдол 68 боллоо

Архангай аймагт батлагдсан тохиолдол 68 боллоо

Архангай аймагт батлагдсан тохиолдол 68 боллоо

Архангай аймагт одоогийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 68 болж, гэрийн ажиглалтад нийт 1784 иргэн байна.

Тус аймгийн хэмжээнд өнөөдөр /2021.04.03/ ойрын болон дам хавьтлын 425 иргэн, Завхан аймгийн найман иргэн нийт 433 хүнээс шинжилгээ авахад долоон хүний хариу эерэг гарч, нийт батлагдсан тохиолдол 68 боллоо. Үүнээс Эрдэнэбулган сумын 59, Хайрхан сумын зургаа, Батцэнгэл сумын гурав,  Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж очсон нэг иргэний тохиолдол батлагдаад байгаа юм. Одоогийн байдлаар эдгээрээс Хайрхан сумын нэг, Батцэнгэл сумын гурав, Эрдэнэбулган сумын тав, нийт есөн иргэн бүрэн эдгэрсэн болохыг аймгийн шуурхай штабаас мэдээллээ.

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг АОК-оос анхааруулав. Хариу арга хэмжээг үргэлжлүүлэн хийж байгаа тул мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг даган, гэрийн дэглэмээ баримтлахыг уриалсан байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-03 43.242.243.254

халдварыг яагаад тавиад туучих ваа зун нутагтаа очьё гэж бодсон өнгөрлөө

Avatar

иргэн 2021-04-03 66.181.179.107

өвчин зүгээр нэг ханиад гээд гэрт нь тусгаарлаад байгаа биз дээ.

Avatar

иргэн 2021-04-03 122.201.31.89

Өвчний учир шалтгааныг сэргийлэх тухай хүн бүрд ойлгогдохоор, хүрэхээр сурталчилгаа хэрэгтэй шүү. Муу ойлгосноос өвчин тарж байна, хүн бүрийн хариуцлагаас хамаарна, өөрийгээ, гэр бүлээ, хажуу байр хашааныхнаа хамгаалаарай хүмүүсээ. Энэ өвчин зүгээр нэг ханиад биш ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж