Дархлаажуулалтад өдөрт 25-30 мянган иргэнийг хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтад өдөрт 25-30 мянган иргэнийг хамруулна

Дархлаажуулалтад өдөрт 25-30 мянган иргэнийг хамруулна

Монгол Улс энэ оны тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байгаа талаар УОК мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Covid-19 дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгааг Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Тодруулбал, өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэдэг байр суурийг ЭМЯ илэрхийлсэн байна. Гэхдээ эхлээд голомтод ажиллаж байгаа албан хаагчдаа вакцинжуулсны дараа нийтийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх бэлтгэл ажлыг хангах бөгөөд тухайн үед нь ЭМЯ болон холбогдох байгууллагууд мэдээлэл өгөх аж.

Нийслэлд дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 40 цэгт 90 багийн 650 ажилтан 11181 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323690 хүнийг дархлаажуулаад буй билээ. Засгийн газраас энэ сард багтаан 1.1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн.

Одоогоор 490 мянган хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг явуулж байгаа байна. Энэ сард 900 мянган тун “Вероселл” вакцин, нэг сая тун Спутник-V, 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах юм. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакцин авахаас 40 мянган хүн тунг нь аваад байгаа билээ. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, дараа нь үйлчилгээний байгууллагуудын ажиллагсад, өндөр настнууд болон архаг, суурь өвчтэй иргэд гэх мэтээр шат дарааллын төлөвлөгөөний дагуу дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж