ЭМЯ: 54 настай иргэн нас барж, 271 шинэ тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 54 настай иргэн нас барж, 271 шинэ тохиолдол илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, April 2, 2021

-ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 22 лабораторид нийт 17537 сорьцод шинжилгээ хийснээс 271 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 9598 боллоо. Мөн Covid-19 халдвараар өвчилсөн 54 настай эрэгтэй нас барж, халдварын шалтгаант нас баралт 11 бүртгэгдлээ.

Монгол Улсад Covid-19-өөр нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 15 болоод байна. Үүнээс 11-ийг нь Covid-19 шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол дөрөв нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол юм.

Биеийн байдал хөнгөн 1718, хүндэвтэр 226, хүнд 36, маш хүнд долоон иргэн байна.

Маргаашийн нөхцөл байдлын мэдээлэл харьцангуй өсөх магадлалтай. Учир нь программын шинэчлэл хийж байгаа учраас халдварын мэдээллийг шөнийн 00:00 цагаар тасалсан тул халдварын тохиолдол бага гарсан гэдгийг сануулъя. Covid-19-тэй холбоотой мэдээллийг 119 дугаараас лавлах боломжтой.

Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:

Улаанбаатар – 232

Булган аймаг – долоо

Орноговь аймаг – нэг

Орхон аймаг – хоёр

Өвөрхангай аймаг – дөрөв

Сэлэнгэ аймаг – 12

Ховд аймаг – 11

Хөвсгөл аймагт – хоёр тохиолдол илэрч, орон нутгаас сүүлийн 24 цагт 39 тохиолдол батлагдаад байна.

-Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Одоогийн байдлаар нийт 336758 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Энэ нь зорилтот хүн амын 17.3 хувийг эзэлж байгаа юм. Үүнээс нийслэлд 320607 иргэн, орон нутагт нийт 16151 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Тавдугаар сарын 1-н гэхэд зорилтот бүлгийн болоод нийслэлийн 1.1 сая иргэнийг вакцинд хамруулах төлөвлөгөөг биелүүлэн ажиллана. Цаашид вакцинжуулалтыг  эрчимжүүлж хоногт 25-30 мянган иргэнийг хамруулж, долдугаар сарын 1-н гэхэд Монгол Улсын бүх иргэн вакцинд хамрагдах зорилттой ажиллаж байна.

Ингээд асуултад хариуллаа.

-Хорт хавдартай хүмүүс ХӨСҮТ-д туяа эмчилгээгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдалд тусгаарлагдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай СЭМҮТ, ХСҮТ зэрэг эмнэлгүүдэд халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Цаашид эмнэлэг тус бүр дээр тусгай тасаг байгуулж, суурь өвчинтэй хүмүүс хамрагдах боломжтой болно. Ингэснээр Covid-19-ийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг тэдэнд үзүүлэх боломжтой болж байгаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж