Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзлаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзлаа

Тэрүнофүжи озэки Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр харү башёд түрүүлж, Лхагва гаригт /2021.03.31/ озэки цолоо эргүүлэн авсан юм.

 Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болж үлдэх бодолтой байгаа аж. Үүний тулд зайлшгүй Японы иргэншил авах шаардлагатай болно. Монгол Улс нь давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Японы иргэн болохоос өөр аргагүй юм.

Түүний хувьд озэки цолоо эргүүлэн авахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн багшдаа хүндэтгэл илэрхийлж, япон нэрээ Исэгахама оякатагийн жинхэнэ нэр болох Сүгиномори болгохоор төлөвлөжээ.

Тэрүнофүжи 18 настайдаа Монголоос Ичиножо болон бусад бөхчүүдийн хамт Японд ирсэн байдаг. Тэрбээр Японд 10 гаруй жил амьдарсан тул иргэншил авахад хүндрэл учрахгүйг эх сурвалжийн мэдээнд дурджээ. Одоогийн байдлаар мэргэжлийн сумод Томозүна, Такасаго хоёр дэвжээг монгол ояката нар эзэмшиж байна.  Тэрүнофүжигийн хувьд иргэншлээ сольж буй Монголын найм дахь сүмоч болох гэж байна.

Кёкүтэнзан Б.Энхбат 2005 он

Токитэнкү А.Хүчитбаатар агсан 2014 он

Кёкүтэнхо Н.Цэвэгням 2015

Шотэнро Д.Нямсүрэн 2017 он

Асасэкирюү Б.Дашням 2017 он

Хакүхо М.Даваажаргал 2019 он

Какүрюү М.Ананд  2020 онд тус тус Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болсон.

ЭХ СУРВАЛЖ: NIKKAN SPORTS

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ТэнэглэлТэнэглэл
30
ЗөвЗөв
19
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж