Гэмт этгээдээс хураасан биткоиноо 10 сая доллараар заржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Гэмт этгээдээс хураасан биткоиноо 10 сая доллараар заржээ

Гэмт этгээдээс хураасан биткоиноо 10 сая доллараар заржээ

Өмнөд Солонгосын Сувон хотын прокурорын газар гэмт хэрэгтний хууль бус үйл ажиллагаанаас хураасан их хэмжээний биткоиныг зарж, улсын орлого болгосноо мэдээлжээ. Тус байгууллага нь 2017 онд томоохон порнограф вэбсайт ажиллуулж байсан гэмт этгээдээс  191 биткоин хурааж авсан аж.

Гэмт хэрэгтэн Ан гэгч нь 2013 оноос эхлэн АНУ-д AVsnoop.club хаягтай порнограф вэбсайтыг ажиллуулж байсан ба олон сая хэрэглэгчийнхээ төлбөрийг биткоин хэлбэрээр авдаг байжээ.

Тухайн үед хураасан криптовалютыг хэрхэн зарцуулах хууль байгаагүй учир дөрвөн жилийн турш хадгалсан бөгөөд саяхан тус улсад хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу зах зээлийн ханшаар заржээ.

Гэмт этгээдээс хураах үед 191 биткоин нь 270 сая воны ханштай байсан бол өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны өдөр зарахад 12.29 тэрбум вон буюу 10.9 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Ийнхүү дөрвөн жилийн дотор биткоины үнэ 45 дахин өсчээ. Энэ нь гэмт хэрэгтний хууль бусаар олсон криптовалютын орлогыг анх удаа улсын орлого болгосон тохиолдол  гэдгийг албаны хүмүүс онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж