Н.Түвшинбаяр мэдүүлэг өгч дуусаад эмнэлэг руу буцжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр мэдүүлэг өгч дуусаад эмнэлэг руу буцжээ

Н.Түвшинбаяр мэдүүлэг өгч дуусаад эмнэлэг руу буцжээ

НЭМЭЛТ: 19:15

Олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Улсын начин Э.Энхбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч, тархины дотуур гэмтэлтэй гэсэн үндэслэлээр эмнэлэгт эргэн хэвтжээ. Хэргийн талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тодруулахад "Хэрэг үүсгэн, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Ирэх Даваа гаригт (2021.4.5) ерөнхий мэдээллийг өгнө, Н.Түвшинбаяр "Интермед" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэв.


НЭМЭЛТ: 15:40

Монгол Улсын гавъяат тамирчин, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа аж. Цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр "Интермед" эмнэлгээс очиж баривчилжээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад "Өчигдөр /2021.04.02/ орой 21:00 цагийн үед тус хэрэг гарч, цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Одоогоор уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Бид ирэх Даваа гаригт /2021.04.05/ албан ёсны тайлбар, мэдээлэл хийнэ" гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж.


НЭМЭЛТ: 

Цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлж байсан бол түүнийг "Интермед" эмнэлэгт эмчлүүлж байгаа, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар "Интермед" эмнэлгээс тодруулахад "Өвчтөний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Манай эмнэлэгт хэвтэж байгаа эсэхийг мэдэхгүй байна" гэсэн хариулт өглөө.

Харин Улсын начин Э.Энхбат ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байгаа тухай эхнэр нь цахим хуудаснаа мэдээлсэн.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нь өчигдөр /2021.04.02/ ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, ухаангүй болтол гэмтээсэн хэрэг гарсан талаар мэдээлж байна.

Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд хандан мэдээлэл өгчээ. Тэрбээр  "Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан" гэх мэдээллийг өгчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Н.Түвшинбаярт ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаагийн газраас хэргийн талаар тодруулахад "Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна" гэсэн тайлбарыг өглөө.

Н.Түвшинбаяр нь 2008 онд Бээжинд болсон зуны Олимпийн наадмаас алтан медаль хүртэж, Монгол Улсаас анхны Олимпийн аварга болсон ба 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль  хүртсэн. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 14-нд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
189
ТэнэглэлТэнэглэл
50
БурууБуруу
30
ХарамсалтайХарамсалтай
14
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж