Вакцин ЯЛНА | News.MN
Вакцин ЯЛНА

Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд вакцинаас болж хүн нас барсан гэх цуурхал дэгдэв. Цуурхал дэгдээгчийн нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын экс эхнэр гэхээр вакцинжуулалтын эсрэг улс төр хаанаас эхлэлтэй болохыг таамаглахад хэцүү биш.  Гэхдээ вакцинжуулалтаар улс төр хийх цаг ч биш.  Хоногтоо л хэдэн зуугаараа халдвар авч байгаа нөхцөлд "амь, амиа" бодох арга бол вакцинаа  хийлгэх юм.

Энгийн иргэдийг Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулиар “айлгадаг” цагдаа, хуулийнхан иргэн Ц.Энхтуяад ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй. Одоогоор вакцинаас болж нас барсан гэх тохиолдол Монголд бүртгэгдээгүй болохыг ЭМЯ-аас мэдээлсэн.

Жил гаруйн хугацаанд covid-19-тэй тэмцэж байгаа хүн төрөлхтөний ганц аврал нь бүх нийтийн вакцинжуулалт болсон.  Бүх нийтийн дархлаажуулалтад иргэдээ хамгийн сайн хамруулж яваа улс бол Израил. Иргэдээ вакцинжуулж эхэлснээс хойш тус улсад хүн амын дунд нь тархаж буй  халдварын тохиолдол 90 хувь буурсан байна.   Израил нь цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн улсуудын нэг байв.

Монголд сүүлийн өдрүүдэд covid-19-ийн халдвар хоногтоо  300-500 хүртэл бүртгэгдэх болсон. Нас барсан хүний тоо нэмэгдэж, 10 болсон.

Гэвч, Засгийн газраас хөл хорих ЭМЯ-ны саналыг дэмжихгүй байгаа. Учир нь, цар тахлыг хорьж биш сөрж давахын тулд богино хугацаанд иргэдээ вакцинжуулах бодлого барьж ажиллаж байна.  Уул уурхайн компаниуд, бизнес эрхлэгчдийн зүгээс хатуу хөл хорио тавихгүй байхыг уриалсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ч хатуу хөл хорихгүй байх уриалгыг дэмжиж Засгийн газарт санал хүргүүлсэн.

Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэгт ажиллаж байна.

Хоёрдугаар сарын 23 буюу сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  бүх нийтийн дархлаажуулалтын салхийг хагалж, эхний тунг хийлгэснээс хойш Монгол Улс 336 мянган иргэнээ вакцинжуулалтад хамруулжээ.

Цаашлаад covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнд вакцины эхний тунг хийж дуусгах төлөвлөгөтэй байгаа юм. Бүх нийтийн вакцинжуулалтын үзүүлэлтээр Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 Өөрөөр хэлбэл, эдийн засгаа эрчимжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах бодлого зэрэгцүүлэн явуулахаар Засгийн газар шийдсэн. Хөл хорио тогтоовол эдийн засаг  хэвтэрт орох учраас вакцинжуудалтад эрчимтэй хамрагдахаас өөр гарц боломж иргэдэд байхгүй.  Дархлаажуулалтад хамрагдах эсэх нь иргэний сонголт. Гэхдээ цар тахлаас өөрийгөө, гэр бүлээ хамгаалах нь иргэний үүрэг.

Сүргийн дархлаа, сүүтэй цайгаар цар тахлыг давж чадахгүй. Цар тахлыг давах, цар тахлаас хамгаалах цорын ганц боломж бол вакцин.  Товчхондоо, өнөөдрийн нөхцөлд вакцин ялна гэсэн үг юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхмаа 2021-04-03 66.181.180.156

ТАНАЙ САЙТ "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ" ГЭСЭН ЛООЗОНТОЙ САЙТ ЮМ УУ, ЭКС ЭХНЭР ЭКС Л БИЗ ДЭЭ, ӨНГӨРСӨН ЦАГИЙН ХҮН ГЭСЭН УТГАТАЙ БИЗ ДЭЭ, ТЭР ХҮН ӨНӨӨ ЦАГТ ЮУ ГЭХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭР ИХ ХАМААТАЙГ ТАЙЛБАРЛАСАН НИЙТЛЭЛ БИЧ, БАТ ГУАЙ

Avatar

Иргэн 2021-04-03 66.181.181.157

Монгол ялна гээд яалаа

Avatar

Зочин 2021-04-03 202.9.46.211

Вакцин ялна. Сайхан л байна. Баттулга "монгол ялна" уриатай ялж гарч ирээд монголыг яаж самарч байгааг та бид бүгд харж, мэдэрч байгаа. Үүнтэй адил юм хэдэн жилийн дараа гарч болох юм. 6 сарын дараа дахин вакцинээ хийлгэнэ. бүх л насаараа хийлгэнэ шүү дээ.

Avatar

Хошного 2021-04-03 59.153.112.179

Элбэгдоржийн хар пиарчидад одоо итгэдэг хүн байх уу? Монголчууд ийм дор орлоо гэжүү? Хятадын Эрээн тосгоны мафи элбэгдорждоо хүрээд илүү гарна байх шүү. Тарвага ичээнээс гарахдаа ийм байдаг ….

Avatar

Зочин 2021-04-03 59.153.114.147

Буруу л яриад байна. Коронагийн эсрэг эм гаргаад ирвэл тэр жинхэнэ ялалт юм. Эмийг зүгээр л эмйин сангаас аваад ууна. Хэн нэгэн сувилагчаар тариулахгүй. Эмийг гаргаж авах нь хамгийн сайн сонголт юм.

Avatar

Зочин 2021-04-03 103.26.193.14

ХҮҮХДИЙН ГУТАЛ БАГАДЧИХАЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА БУРУУТАЙ БАЙХ ТЭЭ ЭЛБЭГДОРЖОО

Avatar

Зочин 2021-04-03 124.158.96.218

Манай ЗГ Оюунэрдэнэ үнэхээр ухаалаг шийдвэр гаргалаа. Хорьж биш сөрж ялдаг.

Avatar

Зочин 2021-04-03 103.212.118.125

tiim yum shig bainaa . udor bolgon covidoor khun nas bardag bolloo… surood baival ukhaalgaar nas baraad baikh yum shig baina tee

Avatar

Зочин 2021-04-03 192.82.72.142

Бразил улсад цар тахал эхэлснээс хойш 12.8 сая тохиолдол бүртгэгдэж, 325 мянга гаруй хүн нас бараад байгаа

Avatar

Зочин 2021-04-03 202.9.47.0

3хан сая хүнийг вакцинжуулах ажил удаан бнаа. Хэдэн зуун сая хүнтэй улс оронтой битгий зүйрлүүлж бич

Avatar

Зочин 2021-04-03 103.229.123.244

Энэ Жэнко ёстой бузарлаж дуусах нь ээ! Экс эхнэрээрээ тийм цуурхал тараалгах ажил хийлгэнэ гэхээр ёстой нохой юмаа! Баахан тэжээвэр авгайчуулыг ийш тийш нь боргуулаад л сууж байдаг шахуу юм болох нь шивдээ!Ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж