Зах, худалдааны төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Зах, худалдааны төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Зах, худалдааны төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Засгийн газраас энэ сарын 3-наас 18-ны хооронд гамшгаас хамгаалах одоогийн бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй байхаар шийдвэрлэсэн ч зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Тэгвэл энэ хугацаанд зах худалдааны төв, бусад үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллуулах аж. Ингэхдээ төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг  мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг бүх шатны Онцгой комиссын дарга, гишүүдэд үүрэг болгожээ.

Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ. Үүнд

  1. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
  2. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  3. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  4. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  5. Бүх төрлийн баар
  6. Нийтийн бүжиг, бүжгийн клуб
  7. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  8. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  9. Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт таваас дээш хүнтэй бол)
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн
  13. Дэн буудал
  14. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  15. Амралт, сувиллын газар
  16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд таваас дээш хүнтэй бол) үйл ажиллагаа явуулж болохгүй. Дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улсын Онцгой комиссын “Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийх ёстой аж. Харин хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүд лангуу хоорондын зайг барьж, ажилчдынхаа 50 хүртэлх хувийн ирцээр ажиллах юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж