Гадаадын дипломатууд Хойд Солонгосоос дүрвэж эхэллээ | News.MN

Гадаадын дипломатууд Хойд Солонгосоос дүрвэж эхэллээ

Гадаадын дипломатууд Хойд Солонгосоос дүрвэж эхэллээ

Гадаадын дипломатууд Хойд Солонгосоос дүрвэж эхэллээ
FILE PHOTO: A North Korea flag flutters next to concertina wire at the North Korean embassy in Kuala Lumpur, Malaysia March 9, 2017. REUTERS/Edgar Su/File Photo

Хойд Солонгост хүнсний бараа, эм тарианы хомсдол үүсч, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломат байгууллагын ажилтнууд эхнээсээ дүрвэж, зарим нь хамтдаа дүрвэх арга хайж эхэлсэн талаар Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнууд мэдээлжээ. Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яам нь тус улс дахь хамгийн том бүтэцтэй гадаадын дипломат байгууллагуудын нэг юм.

Хойд Солонгост гадаад орнуудын элчин сайдын яамд, олон улсын байгууллагын нийт 290 ажилтан байгаа аж. Харин тусламжийн байгууллагын ажилтнууд энэ оны сүүлээр бүгд явцгаасан байна. Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сараас хойш тус улс нь хилээ нээгээгүй бөгөөд Хойд Солонгосын хэд хэдэн цэрэг өлсгөлөнгийн улмаас Хятад руу дүрвэсэн талаар мэдээллүүд ч гарч байв.

Хилээ хааснаас хойш тус улсын Хятадтай хийдэг худалдааны хэмжээ 80 хувиар буурсан нь өргөн хэрэглээний бараа, хүнсний хомсдолд орох нөхцөл болжээ. Өнгөрсөн сард Оросын дипломат ажилтнууд гэр бүлийн хамт төмөр зам дээгүүр түрдэг тэргээр ачаа бараагаа зөөн, хил давж, эх орондоо ирсэн тухай хэвлэлүүд мөн мэдээллэж байсан.

Covid-19-ийн эсрэг вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 1.7 сая тун “АстраЗенека” вакциныг Хойд Солонгост илгээснийг саяхан хүлээн авсан бөгөөд одоог хүртэл тус улсад Covid-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэмээн мэдээлсээр байгаа юм. 

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

wills 2021-04-03 197.211.58.24

Та бүхэнд энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хү

Avatar

Зочин 2021-04-03 202.21.107.86

ЭНЭ АЛЬ ДЭЭР ҮЕИЙН ЗУРАГ БАЙНАШТЭЭ…ХАТУУ ХОРИО ЦЭЭРИЙГ ЯГШТАЛ БАРЬЖ БАЙГАА УЛС ОРОН ХОЙД СОЛОНГОС ОЛОН УЛСАД ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА ДАА..

Avatar

Жагаа 2021-04-03 192.82.85.179

Гадаадын дипломатууд дүрвэж байна гэж юугаа солиороод байна аа, энэ сэтгүүлч! Тэд чинь дүрвэх биш гэр орон руу гаа л харьж байгаа юм байна ш дээ.
Тусламжийн байгууллагын ажилтнууд энэ оны сүүлээр бүгд явцгаасан байна гэнэ ээ, бас! Үүнийг юу гэж ойлгох вэ? та минь ээ. Одоо чинь дөнгөж л оны 4 дүгээр сар шүү дээ.

Avatar

ZOCHIN 2021-04-03 124.158.67.198

Зөв бичиж сур, юм мэд. гадаадын диполматууд суугаа орноосоо зугтах бус, орхиж гарах, нутаг буцах үйлдэл хийсэн байна.

Avatar

Зочин 2021-04-03 202.126.89.211

Энэ оны 6-р сард болох сонгуулиар Күүк, Женко хоёрын хэнийг нь ч сонгож болохгүй шүү!!! Өндөр боловсролтой, буурьтай, ухаалаг хүн сонгомоор байна!!! Алийн болгон сүр пар гэсэн юмнуудаар улсаа баллуулах юм бэ???

Avatar

коммунист 2021-04-03 66.181.161.55

хүрэлсүх удсан бол байдал эвгүйрэх байсан шүү одоо хэнтиид түүнииг гал командын дарга болго сайн загнадаг мундаг дарга модон сэлэмтэй хошного илээч

Avatar

Зочин 2021-04-03 64.119.22.122

Нэмэргvй ээ одоо цэрэг Оюка нь залгамжилж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж