Хойд Солонгост хүнсний бараа, эм тарианы хомсдол үүсч, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломат байгууллагын ажилтнууд эхнээсээ дүрвэж, зарим нь хамтдаа дүрвэх арга хайж эхэлсэн талаар Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнууд мэдээлжээ. Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яам нь тус улс дахь хамгийн том бүтэцтэй гадаадын дипломат байгууллагуудын нэг юм.
Хойд Солонгост гадаад орнуудын элчин сайдын яамд, олон улсын байгууллагын нийт 290 ажилтан байгаа аж. Харин тусламжийн байгууллагын ажилтнууд энэ оны сүүлээр бүгд явцгаасан байна. Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сараас хойш тус улс нь хилээ нээгээгүй бөгөөд Хойд Солонгосын хэд хэдэн цэрэг өлсгөлөнгийн улмаас Хятад руу дүрвэсэн талаар мэдээллүүд ч гарч байв.
Хилээ хааснаас хойш тус улсын Хятадтай хийдэг худалдааны хэмжээ 80 хувиар буурсан нь өргөн хэрэглээний бараа, хүнсний хомсдолд орох нөхцөл болжээ. Өнгөрсөн сард Оросын дипломат ажилтнууд гэр бүлийн хамт төмөр зам дээгүүр түрдэг тэргээр ачаа бараагаа зөөн, хил давж, эх орондоо ирсэн тухай хэвлэлүүд мөн мэдээллэж байсан.
Covid-19-ийн эсрэг вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 1.7 сая тун “АстраЗенека” вакциныг Хойд Солонгост илгээснийг саяхан хүлээн авсан бөгөөд одоог хүртэл тус улсад Covid-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэмээн мэдээлсээр байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN