Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын орох, гарах хөдөлгөөнийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын орох, гарах хөдөлгөөнийг хаажээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын орох, гарах хөдөлгөөнийг хаажээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Зүүнбүрэн сумын Шуурхай штабтай өчигдөр /2021.04.03/ цахимаар шуурхай хуралдаан хийжээ.


Зүүнбүрэн суманд Улаанбаатар хотоос очиж, гэрийн ажиглалтад байсан иргэний PCR шинжилгээний хариу аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид батлагдсан байна. Иймээс тус суманд зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч, хурдан шуурхай ажиллах чиглэл өгсөн байна. Хуралдаанд аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан аймгийн хэмжээнд Covid-19 халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 19-ний өдрийг хүртэл түр зогсоож, хүүхэд багачуудаа эрсдэлээс хамгаалах санал танилцуулсныг комиссын гишүүд дэмжжээ. Мөн энэ хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг өндөржүүлэх саналыг гишүүдийн зүгээс гаргасан байна.

Зүүнбүрэн суманд Covid-19 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тул эрүүл мэндийн төв, эмийн сан, шатахуун түгээх станцыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллуулж, бусад үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болжээ. Хүнсний дэлгүүрийг 10:00-20:00 цаг хүртэл халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллуулах,  дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 18:00 цагаас 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл 72 цагийн хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Мөн тус сумын орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлах зэрэг шийдвэрийг гаргалаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж