Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өчигдөр /2021.04.02/ нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцжээ.
Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийн төлөөллүүд хэлсэн байна. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд авто замын нэгдүгээр эгнээг камержуулах, нийтийн тээвэр чөлөөтэй зорчих бололцоогоор хангах шаардлагатай байгааг Хотын дарга Ерөнхий сайдад уламжлав. Мөн хувийн хэвшлийнхэн "Covid-19-тэй холбоотойгоор нийтийн тээврийн орлого буурсан. Кондуктортой байхдаа өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг байлаа. Харин “Улаанбаатар смарт карт” гарч ирж, картаар үйлчлүүлэх болсноор орлого буурсан. Өдрийн орлого өмнө нь 20 орчим сая төгрөг байсан бол одоо 7-8 сая болсон гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” нэвтрэхээс өмнө нийслэлийн төсөвт 53 тэрбум орчим төгрөгийн ачаалал өгдөг байсан. Харин “Улаанбаатар смарт карт” нэвтэрснээр 130 тэрбум төгрөг болсон. Ачаалал улам нэмэгдсэн. “Улаанбаатар смарт карт” компанид аудит оруулах саналтай байгаа. Хаана нь асуудал байгааг тодруулж, хувийн хэвшил болон холбогдох улсуудтай ярилцана” гэдгийг Ерөнхий сайдад хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн “Улаанбаатар смарт карт” руу шалгалт оруулах хэрэгтэй. Яагаад цахимжихаар орлого багасаад байна вэ гэдгийг тодорхой болго” гэсэн юм.
С.УНДАРМАА
Зочин 2021-04-03 185.220.101.210
>>>>>>
wills 2021-04-03 197.211.58.24
Та бүхэнд энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хү
Ард түмэн 2021-04-03 66.181.181.27
Наад Улаанбаатар смарт карт компаниа татан буулга. Кондуктораа ажилд нь оруул. Цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээд явж байг. Монгол хүний сэтгэлгээ, эдийн засгийн нөхцөл байдал чинь карт хэрэглэх төвшинд хүрээгүй. Хүмүүсээ өмчтэй болго , боловсролтой болго ,ажилтай болго ,төрөөс хулгайчдаа зайлуул, дараа нь картаа хэрэглэ.
Зочин 2021-04-03 192.82.86.185
Содбаатарын компани шүү. Чи чадахгүй за
Зочин 2021-04-03 59.153.112.179
Монгол хүнд бүх буруу нь байгаа. Монгол хүний нүднээс далд дандаа буруу байдаг.
/*-*/ 2021-04-03 49.0.142.40
Яг үнэн
Зочин 2021-04-03 139.5.218.226
Сумьяабазар ажлаа хий чи оорийнхоо хийх ажлыг Еронхий сайдаар хийлгэх гээд байна уу Авто тээврийн батлагдсан стандартыг нь монгол улсад Улаанбаатар хотод мордож ажлуулах хэрэгтэй 4-5 давхараа байг 2 давхар зам тай болох ажлыг эхлуул
солонгос ямаан омогтой онцгүй хүмүүс 2021-04-03 66.181.161.55
смарт бол солонгосын луйварчид хангүг нарын хамаг муу нь монголд бии хятад япон нь дээр шүү