Зоогийн газрууд өнөөдрөөс заалаар үйлчлэхгүй | News.MN

Зоогийн газрууд өнөөдрөөс заалаар үйлчлэхгүй

Зоогийн газрууд өнөөдрөөс заалаар үйлчлэхгүй

Зоогийн газрууд өнөөдрөөс заалаар үйлчлэхгүй

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 3-наас 18-ны хооронд гамшгаас хамгаалах одоогийн бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.04.03/ 06:00 цагаас мөрдөж эхэлж  буй хязгаарлалтыг зохицуулсан хотын даргын захирамжийг танилцуулж байна.

Захирамжийн дагуу зарим салбар, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Тухайлбал, зоогийн газрууд заалны үйлчилгээ явуулахгүй, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй аж. Үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллах шаардлага тавьсан байна. Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ. Үүнд:

  1. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
  2. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  3. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  4. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  5. Бүх төрлийн баар
  6. Нийтийн бүжиг, бүжгийн клуб
  7. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  8. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  9. Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт таваас дээш хүнтэй бол)
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн
  13. Дэн буудал
  14. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  15. Амралт, сувиллын газар
  16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд таваас дээш хүнтэй бол) үйл ажиллагаа явуулж болохгүй. Дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улсын Онцгой комиссын “Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийх ёстой аж. Харин хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүд лангуу хоорондын зайг барьж, ажилчдынхаа 50 хүртэлх хувийн ирцээр ажиллах юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-03 66.181.177.55

GOGO,MN сайт дээр өчигдөр орой зоогийн газрууд заалаар үйлчилхээр боллоо гээд мэдээ бичигдсэн байсан.

Avatar

LOTUS TANG 2021-04-03 103.212.119.239

Цэнхэрүүдийн ресторан

Avatar

Зочин 2021-04-03 202.126.90.64

УОК-оос гаргасан түр журмаар бол өнөадөр улбар шар түвшинд бгаа тэрэнд ресторан хоолны газрыг хориглосон заалт байхгүй мөн НЗД-ын А/246 т захирамжинд хориглосон заалтанд ороогүй тул журам, захирамжаа бариад ажиллах нь зөвөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж