Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус дулаан байна.
Төв болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 5-10 метр.
Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР