Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх байранд өнөөдөр /2021.04.02/ Covid-19 халдвар илэрчээ. Тиймээс холбогдох арга хэмжээг авч эхэлсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, дөрөвдүгээр сарын 5-8-н хүртэлх хугацаанд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон бол дөрөвдүгээр сарын 8-24 хүртэлх хугацаанд шүүхийн нийт албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, ажил үүргээ цахимаар гүйцэтгэхээр болжээ.
Сануулахад, өнөөдрийн 11.00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээгээр 11876 сорьцод шинжилгээ хийхэд 486 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм. Шинэ халдварын 484 нь дотоодоос бүртгэгдсэн бол 391 нь Улаанбаатар хотын иргэдээс, үлдсэн 93 тохиолдол орон нутгаас илэрсэн юм. Улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 8788 болоод байна.
Холбоотой мэдээ