ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шийдвэр дагахгүй бол “хусагдана” | News.MN

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шийдвэр дагахгүй бол “хусагдана”

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шийдвэр дагахгүй бол “хусагдана”

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шийдвэр дагахгүй бол “хусагдана”

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга Л.Бямбасүрэнг Засгийн газрын шийдвэр дагахгүй, том толгойлоод байвал хариуцлага тооц гэх сануулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.04.02/ өглөө.

Засгийн газрын тэргүүн өнөөдөр нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр цар тахлын дайчилгаанд автобус ашиглах шаардлага тулгарч байгааг албаныхан дуулгаж, ИНЕГ-ын хувьд шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа учраас автобусаа ашиглуулах боломжгүй гэсэн тайлбар өгсөн аж.

Харин эл мэдээллийг сонссон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг байж таарахгүй. Л.Халтар сайд аа, ийм том толгойлсон нөхрийг шаардлагатай бол хариуцлага тооц, ажлаас нь чөлөөл. Ер нь энэ нөхрийн талаар их олон юм сонсогдож байгаа” гэж сануулга өгөв.

2016 оны есдүгээр сараас хойш ИНЕГ-ыг удирдаж байгаа Л.Бямбасүрэнг “зайлуулах” сонирхолтой хүмүүс олон бий. Тиймдээ ч алдаа гаргахыг андаж суугсад ч олон гэх юм билээ.

Хэрвээ одоо дахин хэл аманд орж, нэг алдаа гаргавал албан тушаалаасаа шууд л “хусагдах” болж байна даа.

Л.ОЮУ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ерөнхий сайдад 2021-04-02 103.111.68.3

Хариуцлага тооцохдоо ул суурьтай хандмаар юм нэг л хариуцлага тооцдог хүмүүс зүгээр ажлаа хийж байгаа иргэдийг тайван байлга

Avatar

Зочин 2021-04-02 124.158.126.215

Нүүж байна гэсэн байхад заавал дарамтлах шаардлага байгаа юмуу

Avatar

Зочин 2021-04-02 202.9.40.198

Муусайн лал-арууд их багагүй бүгд мөнгөөр албан тушаалд очсон бга шд ! Мөнгө төлж албан тушаалд очсоныгоо мөнхийн юм шиг бодчихсон ! Бүгдийг нь зайлуул ! Тэгвэл ажил чинь явна шүү !

Avatar

Зочин 2021-04-02 64.119.27.154

Шинэ нисэх буудал руугаа нүүж байгаа гээд бгм биш үү

Avatar

зочин 2021-04-02 202.9.46.106

Бямбасүрэн чинь авлигачин ш дээ

Avatar

Зочин 2021-04-02 202.126.89.162

ИРГЭНИЙ НИСЭХ Ч ЖИНХЭНЭ ЦУС ОЙРТСОН СУМ ДАА ХӨӨРХИЙ……

Avatar

Зочин 2021-04-02 192.82.81.107

ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ, ТА ХУСЧ ЧАДАХ УУ. МАНАЙ ДАРГА ЧИНЬ ЮУ Ч ХИЙСЭН ЯМАР Ч ХУЛГАЙ ХИЙСЭН ЛАВ Л ЧИ ХУСЧ ЧАДАХГҮЙ ШҮҮ УГААСАА НИСЭХ ДЭЭР БАРАХГҮЙ ЭЭ Л ГЭЖ ЯРИГДАЖ БАЙНЛЭЭ

Avatar

Хаха 2021-04-02 140.112.233.172

Эмэгтэй нэрт нээх хол явахгүй ээ

Avatar

Зочин 2021-04-02 103.50.206.44

Хотын асуудал ИНЕГ-т ямар хамаа бнаа. Сумьяагийн асуудлыг ярих гэж байгаа Сумьяагийн асуудлаа л ярь

Avatar

Зочин 2021-04-02 66.181.190.213

энЭ эмэгтэй нэрт чинь ийм харалган амьтан юм уу хаашаа юм бэ? Хүн хусмаар байгаа бол эхнэрээ улаан бүс рүү оруулж гаргадаг шадар сайдаа хусаачээ. овоо юм уу гэсэн чинь бас хогийн нoвш юм даа.

Avatar

Зочин 2021-04-02 103.242.47.38

Битгий шоуд… Содбаатарын хүнийг чадахгүй байж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж