ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шийдвэр дагахгүй бол “хусагдана”

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шийдвэр дагахгүй бол “хусагдана”

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шийдвэр дагахгүй бол “хусагдана”

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга Л.Бямбасүрэнг Засгийн газрын шийдвэр дагахгүй, том толгойлоод байвал хариуцлага тооц гэх сануулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.04.02/ өглөө.

Засгийн газрын тэргүүн өнөөдөр нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр цар тахлын дайчилгаанд автобус ашиглах шаардлага тулгарч байгааг албаныхан дуулгаж, ИНЕГ-ын хувьд шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа учраас автобусаа ашиглуулах боломжгүй гэсэн тайлбар өгсөн аж.

Харин эл мэдээллийг сонссон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг байж таарахгүй. Л.Халтар сайд аа, ийм том толгойлсон нөхрийг шаардлагатай бол хариуцлага тооц, ажлаас нь чөлөөл. Ер нь энэ нөхрийн талаар их олон юм сонсогдож байгаа” гэж сануулга өгөв.

2016 оны есдүгээр сараас хойш ИНЕГ-ыг удирдаж байгаа Л.Бямбасүрэнг “зайлуулах” сонирхолтой хүмүүс олон бий. Тиймдээ ч алдаа гаргахыг андаж суугсад ч олон гэх юм билээ.

Хэрвээ одоо дахин хэл аманд орж, нэг алдаа гаргавал албан тушаалаасаа шууд л “хусагдах” болж байна даа.

Л.ОЮУ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж