Бритни Спирс: Баримтат киногоо үзээд 2 долоо хоног уйлсан

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Бритни Спирс: Баримтат киногоо үзээд 2 долоо хоног уйлсан

Бритни Спирс: Баримтат киногоо үзээд 2 долоо хоног уйлсан

“The New York Times” саяхан “Hulu”-тай хамтран алдарт дуучин Бритни Спирсийн тухай өгүүлэх ‘Framing Britney Spears’ нэртэй баримтат киног гаргасан билээ. Кинонд дуучны хувийн амьдрал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг багагүй сөхсөн юм.

Харин өдгөө эцгийнхээ хараа хяналтад буй 39 настай Бритни уг киног үзээд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ киног бүтэн үзэж чадаагүй бөгөөд зарим хэсгийг нь үзээд маш их ичиж, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шүүмжлүүлсэндээ санаа зовж, хоёр долоо хоногийн турш уйлсан тухайгаа өөрийн инстаграмдаа бичжээ.

Нэгэн цагт “Попын гүнж” хэмээн өргөмжлөгдөж явсан дуучин Бритни 2008 онд нөхрөөсөө салж, хоёр хүүгийнхээ асран хамгаалах эрхийг алдаж, сэтгэл санааны гүн хямралд орсон юм. Улмаар дуучин бүсгүй хувийн эд хөрөнгө, санхүүгээ бие даан захиран зарцуулах эрхээ алдаж, түүний эцэг Жеймс Спирс нь сүүлийн 12 жилийн турш охиныхоо асран хамгаалагч байж, бүх шийдвэрийг түүний өмнөөс гаргаж ирсэн юм.

Бритни өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын шүүхэд эцгийнхээ хараа хяналтаас гарах хүсэлт гаргаж, есдүгээр сарын 2-нд шүүх хуралдаан болжээ. Тэрбээр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч хурлаар хэлэлцэх олон асуудал нь хувь хүний нууцад хамаарах тул хүсэлтийг хүлээж аваагүй байна. Ингээд шүүхээс Бритни Спирсийн эд хөрөнгө, санхүүгийн захиран зарцуулалтыг хянах эрхийг аавд нь хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор түүний шүтэн бишрэгчид #FreeBritney хөдөлгөөнийг цахим орчинд идэвхтэй өрнүүлж байна.

Эх сурвалж:  CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж