“Pfizer”-ийн вакцин хамгийн багадаа 6 сарын дархлаа тогтооно | News.MN

“Pfizer”-ийн вакцин хамгийн багадаа 6 сарын дархлаа тогтооно

COVID-19

“Pfizer”-ийн вакцин хамгийн багадаа 6 сарын дархлаа тогтооно

“Pfizer”-ийн вакцин хамгийн багадаа 6 сарын дархлаа тогтооно

АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн хамтран боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг тарьснаас хойш доод тал нь зургаан сарын дархлаа тогтоож байгаа талаар өчигдөр /2021.04.01/ мэдээлжээ. Түүнчлэн Өмнөд Африкаас гаралтай мутацид орсон шинэ хувилбараас ч сайн хамгаалж байгаа нь батлагдсан байна.

Вакцины гуравдугаар шатны судалгаагаар уг вакцин нь Covid-19-өөс 91.3 хувьтай хамгаалж байгаа ба энэхүү судалгааг хоёр дахь тунг хийсэн өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хийжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв “Pfizer”-ийн вакциныг хүнд хэлбэрийн Covid-19-ийн эсрэг 100 хувийн үр дүнтэй гэж үзсэн бол тус улсын Хүнс, эмийн агентлагаас (FDA) 95,3 хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн байна.

Дээрх судалгаанд 16 ба түүнээс дээш насны 44 мянга гаруй хүн оролцжээ. Үүнээс 12 мянган хүн нь вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн бөгөөд нэг ч хүн халдвар аваагүй байгаа аж.

Эх сурвалж: Livescience

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-02 103.229.123.106

91 хувь тэгээд 95 хувь гэж байна гэтэл өөрсдөө 100 хувь гэдэг нь ямар хэцүү юм бэ

Avatar

Түвшин 2021-04-02 103.212.116.102

6 сар гэсэн нотолгоо байхгүй, судалгааны баримтын линкийг оруулна уу… Харин 69 настай Гинцбург өөрийн шинжилгээний хариу гарахад жилийн дараа ч дархлаа өндөр хэвээр байна гэдгийг мэдэгдсэн… Спутникийг бүтээсэн төвийн захирал…. 2020 оны 4 сард өөрсдийгөө тарьж хариуцлагаа хүлээхэд бэлэн судлаачид… Эд нарын бүтээсэн эболагийн эсрэг вакцин 24 сарын дархлааг үүсгэсэн, энэ вакцины судалгааны суурин дээх Спутник V бий болсон гэдэг…

Avatar

Зочин 2021-04-02 64.119.16.18

Тэгээд 6 сарын дараа дахиад вакцин хийлгэх юм уу. АНУ-ын “Pfizer” хамгийн үнэтэй вакцин гээ биздээ. 1 тун нь 40- 70 ам. доллар.

Avatar

oyko 2021-04-02 66.181.161.80

unetei ch gesn xiilguulne shdee eruul mendiixnee toloo

Avatar

Bod bod sain bodooroi.. 2021-04-02 202.55.182.26

Tegeerei daaj naad pfizeraas bolj amerikd 56 hvn norvegd 34 hvn avistrid 46 hvn vhsen shuu.. oor ulsd zondoo bgaa .oros vaktsin hiilgeed hvn vheegui bnaa. Vnetei bolgon sain baidagui shuu…

Avatar

Зочин 2021-04-02 192.82.71.51

4 сар гэж уншиж байсан юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж