“Pfizer”-ийн вакцин хамгийн багадаа 6 сарын дархлаа тогтооно

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

COVID-19

“Pfizer”-ийн вакцин хамгийн багадаа 6 сарын дархлаа тогтооно

“Pfizer”-ийн вакцин хамгийн багадаа 6 сарын дархлаа тогтооно

АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн хамтран боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг тарьснаас хойш доод тал нь зургаан сарын дархлаа тогтоож байгаа талаар өчигдөр /2021.04.01/ мэдээлжээ. Түүнчлэн Өмнөд Африкаас гаралтай мутацид орсон шинэ хувилбараас ч сайн хамгаалж байгаа нь батлагдсан байна.

Вакцины гуравдугаар шатны судалгаагаар уг вакцин нь Covid-19-өөс 91.3 хувьтай хамгаалж байгаа ба энэхүү судалгааг хоёр дахь тунг хийсэн өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хийжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв “Pfizer”-ийн вакциныг хүнд хэлбэрийн Covid-19-ийн эсрэг 100 хувийн үр дүнтэй гэж үзсэн бол тус улсын Хүнс, эмийн агентлагаас (FDA) 95,3 хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн байна.

Дээрх судалгаанд 16 ба түүнээс дээш насны 44 мянга гаруй хүн оролцжээ. Үүнээс 12 мянган хүн нь вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн бөгөөд нэг ч хүн халдвар аваагүй байгаа аж.

Эх сурвалж: Livescience

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж