Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр /2021.04.02/ намынхаа удирдлагуудад хандан мэдэгдэл гаргаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд И.Мөнхжаргал даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо нь өнгөрсөн гуравдугаар сарын 27, 28-нд Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулахдаа Ардчилсан намын үндсэн дүрэм, сонгууль зохион байгуулах журмыг зөрчсөн гэж мэдэгдлээ.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны журмын 14 дүгээр зүйлийн 14.9-т "Дотоод сонгуулийн хорооны гишүүн нь санал авах байранд саналаа өгөхөөр ирсэн намын гишүүний иргэнийн үнэмлэх, намын гишүүний батлахыг саналын эрхтэй гишүүдийн бүртгэл, тухайн хэсэг дэх намын гишүүдийн нэрийн жагсаалттай тулган үзэж, зөрчилгүй бол санал өгөх гишүүний бүртгэлийн хуудаст тэмдэглэн, саналын хуудас олгоно" гэж заасан. Гэтэл Дотоод сонгуулийн хорооноос намын батлахтай л бол тухайн гишүүн санал авах байран дээр ирж, нэрсийн жагсаалтад бүртгэлгүй байсан ч саналаа өгч болохоор, саналыг нь өгч болохоор аймаг, дүүргийн Дотоод сонгуулийн хороондоо чиглэл өгсөн.
Covid-19 халдварын тархалт нэмэгдэж, 11 аймагт хөл хорио тогтоосон, цаг агаарын онц аюултай үзэгдэл орон нутгаар болж байгаа үед санал хураалтыг гуравдугаар сарын 27-нд 10.00-20.00 цагийн хооронд явуулж байгаа ч санал тоолох ажиллагааг гуравдугаар сарын 28-нд 10.00-20.00 цагт эхлүүлэхээр заасан нь Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны журмын 15 дугаар зүйлийн 15.1 "Санал тоолох ажиллагааг санал авах ажиллагаа дуусмагц эхэлж, ил тод нээлттэй явуулна" гэсэнтэй зөрчилдөж байна.
Дотоод сонгуулийн журмын дагуу сонгуулийн санал авах байрыг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлах ёстой ч урьдчилсан санал авах нэрийн дор 10 аймагт сонгууль явуулахаар гуравдугаар сарын 27-нд шийдвэрлэж, мөн өдрөө санал хураалт явуулсан.
Мөн санал хураалтыг 10.00-20.00 цагийн хооронд явуулахаар заасан ч гуравдугаар сарын 27-нд санал хураалтыг 10 аймаг өөр, өөр цагууддад, гуравдугаар сарын 28-нд 09.00 цагт эхлүүлж, 20.00 цагт дуусгасан.
Архангай аймагт цар тахлын улмаас Ардчилсан намын даргыг сонгох сонгууль зохион байгуулах боломжгүй байгааг тус аймгийн Засаг дарга Дотоод сонгуулийн хороонд хүргүүлсэн. Гэтэл 1590 санал хүчинтэй бөгөөд үүнээс О.Цогтгэрэлд 71.5 хувь нь санал өгсөн тухай дүн мэдээ гаргасан.
Төв аймгийн Жаргалант суманд сонгуулийн хэсгийн хороо болон санал авах байр байгуулаагүй. Саналын хайрцгийг нь намын дарга авч зугтаан, гишүүдээр санал өгүүлээгүй боловч 170 гишүүний өмнөөс санал өгөгдсөн, О.Цогтгэрэлд 80.5 хувь нь буюу 137 хүн санал өгсөн дүн мэдээ гаргасан.
Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгуудад олон саналыг зориуд хүчингүй болгосон.
Сэлэнгэ аймагт 4955 хүн санал өгснөөс 12 хувь буюу 592 саналыг, Дархан-Уул аймагт 2745 хүн санал өгснөөс 17.4 хувь буюу 428 саналыг тус, тус хүчингүй болгосон.
Дундговьд болсон сонгуулийн дүнгээр гуравдугаар сарын 28-нд О.Цогтгэрэлд өгсөн санал 429 байж, хоёрт жагссан боловч дүнгийн нэгтгэлд 444 болж, нэгд оруулсан.
Зарим аймгуудад сонгуулийн ирцийг зохиомлоор өсгөж, гишүүдийн өмнөөс санал өгүүлсэн тохиолдол ч гарсан.
Иймээс Үндэсний бодлогын хорооны гишүүд цаасан хэлбэрээр зохион байгуулагдсан сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг Ардчилсан намын үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороонд өгч, цаашилбал шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн юм.








Ц.ДУЛАМ
зочин ЗОЧИН 2021-04-02 59.153.86.26
Эрдэнэ Батүүл хоёр үнэний төлөө тулалдаж бн
Гэбэр 2021-04-02 59.153.113.223
Ха ха эрдэнийн суганы үснүүд.
Гишүүн 2021-04-02 59.153.113.175
Эрдэнэ зүгээр л зайлчих
зочин 2021-04-02 202.9.40.48
ардчилалын мөн чанараа бодвол эрдэнийн ү.а-аа зөв. ер нь хүний хуучин нь тулхтай, дээлийн шинэ нь өнгөтэй. залуучууд албан тушаалын хэт улайралд оржээ. ядаж Пүрэвдорж гишүүн шиг буйр заалдаа. төрд ажиллаад туршлагажиж байгаа залуу
Зочин 2021-04-02 139.5.219.100
Эрдэнэ гэдэг хүнийг элдэвээр л гутаан доромжлох юм Гэтэл ард түмний төлөө дуугарч ард түмний төлөө юм хийдэг хүн шүү дээ Тэр хүнийг баян ядуу гэж ялгадаггүй.харинч ядуучуудад тусладаг Одонтуяа бол ядуучуудыг нэг нүдээр ч үзэхгүй хөгийн Алдаа дутагдалгүй хүн гэж байхгүй авах гээхийн ухаанаар авч үзвэл. Ард түмэнд тустайг нь тэдний.төлөө гэсэн сэтгалтэйг нь л дэмжих.хэрэгтэй болов уу. Нийгмийн даатгалын нөхөн тооцсон 10 жилээр олон хүн тэтгэврээ тогтоолгож хоногиын хоолой байгаа шүү дээ.
Зочин 2021-04-02 59.153.115.141
Түй
Би Монгол хүн 2021-04-02 203.23.49.49
Ингэж хоорондоо ноцолдож байх хооронд чинь Хүрэлсүх хороо найруулж дуусаад АНыг авсанд хийх гэж байна даа. Эрдэнээ бол Хүрэлсүхийн гарт аль хэдийнээ орж тоглоомын хүүхэлдэй нь болсон байна шүү дээв Одоо ч ерөнхийлөгчийн сонгуульд ч хүнээ оролцуулах боломжгүй болж байх шиг байна даа. Уг нь Туваан нь АН аа аврах гэж их л зүтгэж байна даа.
Зочин 2021-04-02 64.119.18.98
Зөв дөө
Итгэл 2021-04-02 64.119.18.98
Сая ер нь сонгууль болоогүй шдээ, шууд л Женкогийн болго гэсэн хүнийг л зарласан шдээ,
Хурал гээд байгаа юманд нь ирсэн гишүүд найрлаж нэгнээ зодлоо, тэр нь ядахдаа Булганыхан
/*-*/ 2021-04-02 49.0.142.40
С.Эрдэнийн л лухгайчууд байна
wills 2021-04-02 197.211.58.24
Та бүхэнд энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хү
Шарав 2021-04-02 202.179.21.209
Зөв, би дэмжиж байна. Шударга Монголын төлөө явах ёстой залуучууд маань хамгийн увайгүй луйвар хийж байгаад би ичиж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд сонгууль эхлэхэд л саналын хайрцагны ёроолыг дүүртэл саналын хуудас хийчихсэн байгаа юм даа. Үр дүн нь Цогтгэрэл 373 удаах Амартүвшин 134. Ийм юм хийлгэж байгаа нь ч, хийж байгаа тэр сайхан залуучууд бурхан харж байгаа шүү гэдгийг мэдэж ийм юм хийвэл хол явахгүй гэдгээ мэдмээр юм. Ер нь энэ АН тарчихсан нь дээр юм байна даа. Бид шударга болохгүй
зочин 2021-04-02 202.9.40.170
Тувааны гээд байгаа АН ыг сонгох ардчилалыг дэмжигчид Монголд бүү байгаасай
Зочин 2021-04-02 66.181.161.88
Аль аль сонгууль нь хууль бус болсон. нэг нь гишүүд нь саналаа өгөх гээд очиход нь нэрс нь байхгүй.нөгөөнь утсанд нь код очоогүй.2 тал өөрсдийгөө дэмжих хүмүүтээ л сонгууль орох эрх олгосон.энэ утга учиргүй намын гишүүнчлэл гэдэг балай зүйлээ халах цаг болжээ.хүн хүнээрээ байя.хүн сүрэг болж хэдхэн хүмүүсээр маллуулдаг мал болохоо больё.бүтээн байгуулах энэ сайхан залуус намын гишүүн гэж энэ балай хийрхэлээсээ салаасай.нүд нь улаанаараа эргэлдээд солиотой галзуу юм шиг үхэлдэн шунахайрах юм
Иргэн 2021-04-02 66.181.161.68
энэ залууст эх оронч үзэл дутаад байна дааард түмниихээ төлөө хииж бүтээх чин хүсэл эрмэлзэл алга болсон ямар нэг нам эрх мэдэлт хүнии нөмөр нөөлгөнд байж эрх мэдэл эд хөрөнгтэй болох хүсэл их болжээ үүниихээ төлөө юу ч хиихэд бэлэн оркболж хувирсан байна
Зочин 2021-04-02 83.20.231.208
Buur durgui hurgez bn daa
zochin 2021-04-02 202.126.88.141
budlian hutgaj sursan zolignuud
Хариу 2021-04-02 150.129.143.102
Энэ нам нэг учраа олоод авбал сайн юмсан. Нэг намтай, сөрөг хүчингүй тэнэг байдал байна даа. Бусад намууд хэт жул учир хэн ч тоохгүй юм. Ардилсан нам засаг баривал бөөн будлиан хутгадаг учир засаг бариулахгүй бол зөв, гэхдээ төр баригчдыг хазаарлах ажлаа хийвэл бид бүгдэд хэрэгтэй байх юм.
зочин 2021-04-02 202.9.46.106
Эрдэнээгийн хамаатнууд л байна
Badarch taxar 2021-04-02 202.126.88.70
Stovtgerjel ochnoon ih mongo gargasan busad guuilgachin dewchigchid mongo gargaagvi stogtgerel yalsan erdenee tulgat bvv hust
тэнэг монгол 2021-04-02 66.181.161.100
монголоо гэсэн сэхээтнүүд эх оро нчидоо ХҮН д ойртоцгооё өө найдлага алга 202м0 онд иим болно гэдэг нь харагдаж байлаа монголчууд үнэхээр холыг харж үл чадна жалга довны сэтгэлгээтэй хөгжинө дэвшинэ гэж үгүй
Зочин 2021-04-02 202.9.40.218
АН-ынхан хошин шогийн жүжиг тавьж дуусахгүй юмаа. Ичиж зовно ч гэж байхгүй хоорондоо сайхан тэмцэлдэнэ. үүнийгээ ардчилал шударга ёс гэнэ. Ийм улс яаж улс орныг авч явах вэ дээ
Зочин 2021-04-02 66.181.180.179
Хоорондоо сайн алалцаад бай хошиг шог цаашаа
Зочин 2021-04-02 103.229.120.1
Хэлэх ч үг алга элгийн юм хийх юм даа АН ч байхгүй болох юм байна даа хөөрхий
Зочин 2021-04-02 64.119.22.199
Иш хөөрхий дөө, эд хэдийн байж байгааг, ийм л болгож дээ биднийг, Эрдэнэ ван тэргүүтэй, ЭЭЭЭЭЭ-нүүд
мөн ч өөрчилдөг дээрээ "харагдаж" байна даа, хөөрхий гэж….
Зочин 2021-04-02 203.98.77.115
Жанхуугийн найруулсан жүжиг. Гол дүрд Зика вирус, гахай Туваан, О.Цогтгэрэл.
Зтим 2021-04-02 66.181.161.68
зөв хэлжээ
ика 2021-04-02 66.181.161.68
зөв зөв
Зочин 2021-04-02 103.229.123.244
Ардчилал гэж гоё юм шүү!! Ер нь яаж ч болно.
Зочин 2021-04-02 202.179.27.250
Баттулга, Туваан, Зи нарын найруулсан жүжиг ингээд хуулинд гүйцэгдэж ацан шалаанд орлоо.
АН 2021-04-02 64.119.26.60
Мэлхий Эрдэнийн х*******ы алчуурууд шив дээ.
Зочин 2021-04-02 103.212.118.125
ШИВШГЭЭ ХУТГАЖ БУСДЫН ИДЭШ БОЛЖ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХҮСЭЛ ЗОРИЛГЫГ МИНЬ БҮҮ БУЛШЛААЧ!!! МОНГОЛЧУУДЫГ ЭВТЭЙ ХҮЧТЭЙ ,ТҮҮХТЭЙ ЗОРИЛОГОТОЙ,ИРЭЭДҮЙТЭЙ БАЙХЫГ ХҮСНЭ !!!
зочин 2021-04-02 202.9.47.16
Эрдэнээгийн авгай хүүхдүүд байна ш дээ
Зочин 2021-04-02 49.0.135.130
Эв зүйгээ олж чададгүй мөн ч хүнд улсууд юм даа. Ёо ёо өмнөөс нь залхчихлаа