ОХУ цаашид дотоодод ашиглах гар утас, зурагт, компьютер зэрэг бүх цахим хэрэгсэлд орос үйлдлийн систем суулгахыг шаардах болсныг зарим хүмүүс “Apple-ийн эсрэг хууль” хэмээн шүүмжилж байгаа аж.
Хуульд зааснаар энэ долоо хоногоос эхлэн Орост үйлдвэрлэгдэж буй болон орж ирж буй бүх цахим хэрэгсэлд албан шаардлагаар орос үйлдлийн систем суулгана. Эрх баригчдын үзэж байгаагаар энэ бол Оросын үйлдлийн системийн компаниудыг дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг болгоход нөлөөлөх нэг арга бололтой.
Гэвч тус хууль анхандаа Apple компанийн хувьд асуудал дагуулсан тул ард иргэдийн дунд “Apple-ийн эсрэг хууль” гэсэн муу нэр зүүх болсон аж. Гэхдээ удалгүй Apple компани гар утаснууд дээрээ орос үйлдлийн систем суулгахыг зөвшөөрснөөр асуудал бага ч гэсэн зөөлөрчээ. Хэдий тийм ч орос хөгжүүлэгчдийн бүтээж буй бүх хэрэгсэл, платформуудыг Apple компани өөрсдөө нарийн хянаж, компанийн бодлого, чиглэлд нийцэхгүйг нь хориглох эрхтэй байх гэнэ.
ОХУ сүүлийн үед АНУ-ыг технологийн салбарт гүйцэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж буй бөгөөд төрийн мэдлийн цахим орчинтой болохыг эрмэлзэж байгаа юм.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ