ОХУ-аас нэг сая тун Спутник вакциныг ирэх долоо хоногт оруулж ирнэ | News.MN

ОХУ-аас нэг сая тун Спутник вакциныг ирэх долоо хоногт оруулж ирнэ

ОХУ-аас нэг сая тун Спутник вакциныг ирэх долоо хоногт оруулж ирнэ

ОХУ-аас нэг сая тун Спутник вакциныг ирэх долоо хоногт оруулж ирнэ

Монгол Улс ОХУ-аас нэг сая тун Спутник-В вакциныг худалдан авах гэрээнд өчигдөр /2021.04.01/гарын үсэг зурж, тус  нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болсон байна.

ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүнд  ОХУ-аас Спутник-В вакциныг худалдан авахаар болсон талаар өмнө нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж байсан юм. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал К.А.Дмитриев нартай удаа дараа захидлаар харилцан, цахимаар ярилцсаны үр дүнд ОХУ-аас татан авах Спутник V вакцины худалдааны гэрээг байгуулжээ.

Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая гаруй иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гаргасан. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан болон удахгүй баталгаажих гэж байгаа вакцинууд, тэр дундаа вакцины хатуу дэглэмтэй 11 улсад аль вакциныг голчлон хийж буйг анхааралтай ажиглаж, тэдгээр вакциныг худалдаж авах, олон улсын хөтөлбөрт хамрагдахад анхаарч ажиллаж байгаа юм.

Монгол Улс өчигдрийн байдлаар хүн амынхаа 10 хувь буюу 330 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна.

Өнөөдөр /2021.04.02/ БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Түүнчлэн бусад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжаар манай улс 450 мянган тун вакцин авч, иргэдээ вакцинжуулж байгаа. Энэ оны зургадугаар сард КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 239 мянган тун вакцин авахаар бэлтгэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AGUU OROSIIN ARD TUMEND BAYRLALAA ВСЕГДА ДРУЗЬЯ 2021-04-02 66.181.188.179

Aguu Oros gurniihee Sputnik B vactsin bol hiilgenshuu har bagaasaa oros vactsin hiilgej yamarch uvchin tusahgui eruul chiireg usluu bayrlalaa Aguu Putin erunhiilugchduu

Avatar

Z 2021-04-02 98.169.33.79

Ashgui dee. Horshdoo bayarlaa

Avatar

Зочин 2021-04-02 5.2.73.66

))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-04-02 150.129.142.199

БОНУСАНД НЬ ГУРВАНЗУУН МЯНГАН ТУН ӨГӨНӨ ГЭСЭН ЦУГ ИРЭХГҮЙ ЮМ УУ ?

Avatar

Зочин 2021-04-02 192.82.71.51

Ашгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж