Урцанд шатаж амиа алдсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Урцанд шатаж амиа алдсан хэргийг шалгаж байна

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Жаргалантын нэгдүгээр багийн Арлаг гэх газарт орших уулнаас урцанд шатаж, нас барсан 40 гаруй насны эмэгтэйн цогцос олджээ.

Тодруулбал, Мөнгөнморьт сумаас 180 км-ын зайд орших ууланд самар түүхээр очсон Налайх дүүргийн харъяат эмэгтэй байрлаж байсан урцандаа шатсан байсныг өнгөрөгч гуравдугаар сарын 31-ны өдөр хамт явсан хүмүүс нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Тухайн хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад  “Ийм хэрэг болсон нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.  Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа” гэлээ.

Ц.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж