Тайваньд галт тэрэг осолдож, 36 хүн амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Тайваньд галт тэрэг осолдож, 36 хүн амь үрэгдлээ

Тайваньд галт тэрэг осолдож, 36 хүн амь үрэгдлээ

Тайванийн нийслэл Тайпей хотоос өнөөдөр /2021.04.02/ зүүн бүсийн Тайпун хот руу зорчиж байсан галт тэрэг осолдсоны улмаас 36 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн гэмтэж бэртжээ. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй байгаа ба энэхүү осол нь сүүлийн 40 жилд болоогүй томоохон осол болсныг албаны хүмүүс мэдээлж байна.

Нийт 350 гаруй зорчигчтой явсан тул галт тэрэг нүхэн гарцнаас гарах үедээ том оврын ачааны машинтай мөргөлдөж, замаасаа гарчээ.

Галт тэрэг 350 орчим жуулчдыг тээвэрлэн Тайпей хотоос Тайтун хотыг чиглэн явсан ба ачааны машин мөргөн, замаасаа гарч хонгилд гацсан байна. Галт тэрэгний эхний дөрвөн вагоноос 80-100 орчим зорчигчдыг гаргасан ба вагонууд замаас гарч гацсан тул зарим хүмүүсийг гаргахад хүндрэлтэй байгаа аж.

Тайваньчууд жил бүрийн дөрөвдүгээр сарын 4-нд “TombSweeping Day” буюу ханш нээх өдрийг тэмдэглэж, гэр бүл, хамаатнуудаараа нас барагсдынхаа шарилыг эргэж, хүндэтгэл үзүүлдэг юм. Энэхүү өдрийг угтаж олноороо хөдөө орон нутгийг зорьдог байна. Осол болсон Тайванийн зүүн эргийн уулархаг бүс нь жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд үүнээс өмнө 2018 онд мөн галт тэрэг замаасаа гарч 18 хүн нас барж байв.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж