Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа

Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв.

Сануулахад, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр гуравдугаар сарын 9-нд УИХ-д саналаа хүргүүлсэн. Уг саналыг хуулийн хугацаанд нь багтаан буюу гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Элчин сайд Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
138
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж