Зөгийнөөс татвар авах гэсэн Засаг дарга захирамжаа цуцалжээ | News.MN

Зөгийнөөс татвар авах гэсэн Засаг дарга захирамжаа цуцалжээ

Зөгийнөөс татвар авах гэсэн Засаг дарга захирамжаа цуцалжээ

Зөгийнөөс татвар авах гэсэн Засаг дарга захирамжаа цуцалжээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга нь өөрийн сумын зөгийчдөөс нэг бүл зөгийнөөс нь 5000 төгрөг, бусад газраас ирсэн зөгийчдөөс хоёр дахин их татвар авах захирамжийг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд гаргажээ.  Энэ талаарх мэдээллийг Томоко Ибүкүро гэх япон бүсгүй өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд экс сайд нарын анхаарлыг ч татсан.  Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Сумын Засаг даргын захирамж Үндсэн хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчжээ. Татварын ерөнхий хуулийн 8.1-д татварын хувь, хэмжээг УИХ, түүний эрх олгосноор аймаг, нийслэл, сум, дүүгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тус тогтооно. УИХ нь татварын аль ч хуулиар бүл зөгийнд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй” хэмээн жиргэсэн юм.

ЗӨГИЙЧИД БОЛОН ХЭРЭГЛЭГЧИД ХОХИРНО

Үүнтэй холбоотойгоор Томоко Ибүкүрогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Зүүнбүрэн сумын захирамжийг харсан юм. Захирамж дээр нутгийн зөгийчдөөс нэг бүлээс 5000, гаднын зөгийчдөөс нэг бүлийн 10 мянган төгрөгийн татвар хураах тухай бичсэн байсан. Тэгээд твиттер дээр энэ нь зөв үү, буруу ю, хуулийн үндэслэлтэй эсэхийг асуусан юм. Зүүнбүрэн суманд манай байгууллагын зөгий байдаггүй. Тиймээс уг татвар манайд хамаагүй ч хэрэв энэ жишиг тогтвол зөгийн салбарт маш сөргөөр нөлөөлөх болно. Зөгийчид зах зээлд сул байр суурьтай болж өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Хажуу сумууд нь барьцана. Эцсийн эцэст зөгийчид болон хэрэглэгчид хохирно. Тэгээд л энэ талаар дуугарсан юм. Энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, мөн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар зэрэг олон хүн анхаарч хариу өгсөн. Мөн хуульч нар ч холбогдох хуулийн тайлбарыг сайн дураараа бичиж өгсөн. Энэ нь хууль зөрчсөн гэж дээрх хүмүүс үзсэн. Одоо нутгийн зөгийчид энэ асуудлаар харъяа засаг захиргаандаа хандах хэрэгтэй.

-Таны хувьд аль суманд зөгийн аж ахуй эрхэлдэг вэ?

-Би Монголд ирээд 22 жил болж байгаа. Мөн “МИХАЧИ” ХХК захирлаар ажилладаг, бас зөгийчин. Сүүлийн зургаан жилд зөгийн аж ахуй эрхэлж байна. Манай компанийн зөгийн аж ахуй Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хушаат, Алтанбулаг, Сүхбаатар суманд байдаг.

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛСОН

Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатартай утсаар холбогдож гаргасан захирамжтай нь холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.

-Монголд зөгийнөөс татвар авдаггүй юм байна. Гэтэл та татвар авах захирамж гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Зөгийчдийн санаачилгаар уг захирамжийг гаргасан юм. Манай сумын зөгийчид “Олон зөгийчид байгаа болохоор бэлчээрийн даацад нөлөөлж байна. Бид татвар төлье, гэхдээ орон нутгийн зөгийчдийг харж үзээч” гэсэн санал оруулж ирсэн юм. Ингээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд уг захирамжийг гаргасан. Манайд гадаадын зөгийчид их байдаг юм. Хамгийн гол нь зөгийчид машин тэргээр холхих, хог ихээр хаях зэргээр бэлчээрт сөргөөр нөлөөлж байна. Үүн дээр үндэслээд уг захирамжийг гаргасан юм. Үүнийг хүмүүс тун буруугаар ойлгож, зөгийнд татвар ногдуулж байна гэж ойлгоод байна. Одоо бэлчээрийн асуудал тун хүнд болсон.

-Одоогоор танай суманд хэдэн зөгийчин байна вэ?  

-Манай суманд 50-60 өрх зөгийн аж ахуй эрхэлдэг. Сүүлийн үед өөр сумдаас зөгийчид ихээр ирээд байгаа.

-Өөрийн гаргасан захирамжаа цуцлах уу?

-Маш олон хүн холбогдож байгаа. Уг нь бэлчээрээ бодохоор цуцалмааргүй байгаа ч хурлын захирамж хүчингүй болсон. Тэгэхээр уг захирамж хүчингүй болж байгаа. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын тогтоолыг үндэслэлгүй гэж үзсэн тул уг захирамжийг өнөөдрөөс /2021.4.2/ хүчингүй болгож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-04-02 202.126.89.159

ter mashinaar gazar oron talhlaad bgaa eznees ni mash ondor tatbar ab hori morin tergeer zogiigoo zooborlo gej hel kkk kk kk

Avatar

Зочин 2021-04-02 202.126.89.211

Сумынхаа бэлчээр, газар нутгийн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн өөр аргууд бий шүү дээ!!! Зүүнбүрэнд хуулийн зөвлөх байдаггүй юм байх даа??

Avatar

зочин 2021-04-02 66.181.161.93

ЯПОН ЗӨГИЙ АМИН ХУВИА БОДДОГГҮЙ
Япон хүний сэтгэлгээгээр зөөлөн, аядуу ганц хатгахад л сангийн сайд асан нь сандчиж тэвдэн тайлбар хийнгүүт, харалган сумын засаг ноён нь "биааад …" гэж ганц хашигараад хаван, хавдар хоёртоо тулан нүд нь харалган болж, гэнэт ухаан балартав аа, гэж, энэ. Хөөний намагуудаад аа, хммм …

Avatar

Зочин 2021-04-02 202.9.46.97

Юун бэлчээрийн доройтол вэ. Ямаагаа цөөн. Зөгий цэцэгт ургамалд тоос хүртээж бэлчээрийг доройтолыг бууруулж ургамалыг гарцыг сайжрээлдаг гэж номноос уншиж байсан.

Avatar

Зочин 2021-04-02 202.126.90.96

АЙ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙХЭН БУЮУ 1970; 80; 90-ЭЭД ОНЫХОН БОЛ ӨМНӨХ ҮЕЭСЭЭ Ч ДОР ХҮМҮҮС ДЭЭ ХӨӨРХИЙ…ШИЛЖИЛТИЙНХЭН БОЛ БОЛОВСРОЛГҮЙ; ТОГТСОН ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ; НЭР ТӨР ӨНГӨ МӨНГӨНД ДУРТАЙ ЗАЛХУУ ХОЙРГО УЧИР УЛС НИЙГЭМДЭЭ ОЛИГТОЙ ТУСГҮЙ БИЛЭЭ……БОЛОВСРОЛТОЙ ХАРИУЦЛАГАТАЙ ХҮМҮҮСИЙН АРМИ 50 ЖИЛИЙН ДАРААГААС ИРНЭ….ХҮЛЭЭ ХҮЛЭЭ ХҮЛЭЭ……

Avatar

Япон 2021-04-02 192.82.86.223

сошиал сувгаас айдаг засаг дарга

Avatar

Зочин 2021-04-02 202.126.90.96

АЙ МАНАЙ МОНГОЛЫН "ЗАВСРЫН ҮЕИЙХЭН" БУЮУ 1970; 80; 90-ЭЭД ОНЫХОН БОЛ ӨМНӨХ ҮЕЭСЭЭ Ч ДОЛОО ДОР БИЛЭЭ. " ЗАВСРЫХАН" ЧИНЬ БОЛОВСРОЛГҮЙ; ТОГТСОН ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ; ЗАЛХУУ ХОЙРГО; ӨНГӨ МӨНГӨ НЭР ТӨРД ХЯЗГААРГҮЙ ДУРТАЙ УЧИР ХЭЦҮҮ ДЭЭ…ИЙМ ХҮНД ХЭЦҮҮ ХҮМҮҮСТЭЙ УЛС НИЙГЭМ ДЭЭР ДООРГҮЙ ХАРИУЦЛАГАЖИЖ ТӨЛӨВШИХ ЦАГ ХАА Ч БАЙСЫН…ДОР ХАЯЖ 50 ЖИЛ ХЭРЭГТЭЙ….50 ЖИЛИЙН ДАРАА ГАЙГҮЙ СЭХЭЭТЭН БАС АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ ХҮМҮҮСИЙН АРМИ ИРЖ ЯВАА ГЭЖ НАЙДНАМ….🌷🌷🌷

Avatar

ссэлэнгиин ууган иргэн 2021-04-02 66.181.161.55

саранбаатар бол бөх хүн одоо сэлэнгэ сайхан шимтэй газарын гол дайсан увсын нүүдэл томоко монголд сайн үйлс олныг түгээж байна японоос суралцах нь залхуу хувиа бодогч монголчуудын ирээдүй

Avatar

зөгиигөөр залхуу тэнэгүүдииг хатгая 2021-04-02 66.181.161.55

томоко багшдаа бид гэрээрээ зөгиин балны талаар хичээл заалгасан монгол хэлээр онигоо ч ярьдаг монгол нөхөртэй биднии төлөө хүн байна лээ танд баярлаж явдаг шүү

Avatar

Ih medegch 2021-04-02 192.82.83.116

Yur ni nutgiin irged uursduu mash hogoo haydiin bnleshde

Avatar

зочин 2021-04-02 202.9.46.106

Зөгий ургамлын үр тараадаг ачтай амьтан, үүний үр дүнд бэлчээр дэхь ургамлын тоо чанар өсдөг, хэзээч ямаа шиг ургамлыг бүтнээр нь ухаж иддэггүй

Avatar

оюутан 2021-04-02 103.57.94.181

Засаг даргын зөв ш дээ, зөгий бэлчээр талхлаад дуусгалаа, ямаа зөгий 2 яг адил.

Avatar

Zochin 2021-04-02 202.179.8.210

Энэ хүнд зөгий бэлчээр талхалдаг гэж хэн хэлээдэхсэн юм бол доо

Avatar

Иргэн 2021-04-02 66.181.182.242

Мэдэхгүй зүйлээ асуу бүү мэдэмхийр

Avatar

Зочин 2021-04-02 139.5.219.228

Zailuul daa. Iim humuuseer udirduulaad l baij baidag bid buhen

Avatar

зочин 2021-04-02 202.9.46.106

Ийм эргүү Засаг дарга байх ч гэж дээ, тэр Ямаанаас татвар аваач , бэлчээр талхалж байна

Avatar

Зочин 2021-04-02 75.155.149.227

yu ch medehgui malnuud darga boldog ni ene dee

Avatar

Ээ кккк 2021-04-02 103.212.119.190

Эээ эргүүг халаад хөөгөөд явуулчихаач

Avatar

Зочин 2021-04-02 66.181.180.179

энэ юу ч биш зарим газар сумын ИТХ дарга Засаг дарга хоёр нь захирамжийг гээд л хоёул захирамж яриад сууж бна. Төрийн албан хаагч гэхэд

Avatar

МАНгарууд 2021-04-02 192.82.68.192

ЭНЭ БААГИЙ УГААСАА ЗӨГИЙ ТАТВАР ГҮЙГ МЭДЭЖ БАЙСАН ОРОН НУТГИЙХАН МАФИДАХ ГЭЭД ЧАДСАНГҮЙ ККК ДЭЭРЭЭ Ч ДООРООЧ ЯЛГАА БАЙХГҮЙ ХУЙВАЛДАГЧ АВИЛГАЧ МАНгарууд

Avatar

Зочин 2021-04-02 202.126.89.35

ШИНЭ ТАТВАР ТОГТООГООД МӨНГӨӨР НЬ ЮУ ХИЙХ САНААТАЙ БАЙСАН ЮМ БОЛ ДОО, ЗАСАГ ДАРГА МААНЬ.
ТОМ ХААЛГА, ЭСВЭЛ БӨХИЙН ХӨШӨӨ, ЭСХҮЛ НОХОЙНЫ ХӨШӨӨ БАРИХ ГЭСЭН ЮМ БОЛОВ УУ, ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2021-04-02 66.181.179.163

Дээлтэй мал

Avatar

ZOCHIN 2021-04-02 64.119.18.171

Сонгууль сайн зохион байгуулдаг дарга байж л байг.

Avatar

БААТАР. 2021-04-02 202.9.47.8

ИЙМ МАЛЫГ ЗАСАГ ДАРГА БОЛГОХ Ч ГЭЖ ДЭЭ. ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ. БИ ХОШИГНОЖ БАЙГАА ЮМ БАЙХ ГЭЖ БОДСОН ЧИНЬ ҮНЭН БАЙСАН БАЙНА. ӨӨРИЙГ НЬ МАЛЫН ТООНД ОРУУЛЖ ТАТВАР АВМААР н**ш БАЙЖДЭЭ

Avatar

Зочин 2021-04-02 66.181.188.221

Саяхан нэгэн сумын ИТХ Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаж билээ. Энэ олон чадамжгүй сумдуудыг татан буулгаач ээ. Энэ завхрал цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө шүү.

Avatar

Зочин 2021-04-02 66.181.182.16

Orkoo saihan gaihuulah ymdaa zailuul

Avatar

Баагий 2021-04-02 64.119.19.92

Анхнаасаа хүчингүй юмыг хүчингүй болгосон гэдгийг ойлгохгүй байна

Avatar

Зочин 2021-04-02 46.27.145.211

Зальтай овжин хүүхэн

Avatar

лазан монгол 2021-04-02 66.181.161.55

томоки бол монгол зөгииг японд гаргах гэж олон жил зүтгэлээ даан ч манайхан залхуу учир тоо нь бага хятад амжуулаад байгаа сурах хэрэгтэй хүрэлсүх чинь өндөгииг 400 болгосон биз дээ

Avatar

Шороотын Цэвээн 2021-04-02 64.119.16.18

Монголын хөдөө орон нутагт ямар хууль журам гаргахыг энэ япон авгай мэддэг болоо юу. Энэ японууд яагаад манай улс орны дотоод хэрэгт оролцоод байна. Тэднийг гадныхны б**с долоож амьдардаг улс төрчид дэмжиж байгаа нь тэдний сурсан зан. Орон нутгийн иргэдийнхээ дуу хоолойг сонсохгуй, алийн болгон гадныхны шахаа шаардлаганд дарлуулж байдаг юм. Муусайн самуурайнуудын Монголд ирж эзэгнэх ч гайгүй хэвтнээ. Халхын Голд хиар цохиулсныг нь нэг сайн сануулаад өгөх юмсан. Татвараа авдгаараа ав.

Avatar

Зочин 2021-04-02 64.119.26.208

Жинхэнэ Үхэр Монгол хариулт,Японоос сурах юм их бий,Халх голын байлдаан бол ЗХУ,Япон гар зөрүүлэсэн тандалтын тулаан,энийг бидны үхэр монголчууд ойлгох ёстой.

Avatar

Зочин 2021-04-02 64.119.17.41

п***а мин Монгол улсын 1 л хууль үйлчилдэг. Хүн ялгаварлан гадуурхахын оронд өөрийгөө хичээгээд, хүн шиг бай

Avatar

Эргүү засаг 2021-04-02 64.119.22.79

Хуулиа мэдэхгүй ийм малнууд өрсөлдөгчдөө намнах гээд засаг даргынхаа нүүрийг түлж, тэрийг нь гадны иргэн мэдээллэж байдаг. Манай улс хөгжих хаа ч байсан юм. Эргүү малнууд удирдахаа больсон цагт энэ бүх тэнэглэл багасах сураг гарна

Avatar

Төртэй ард түмэн 2021-04-02 103.26.193.134

Энэ яасан нэртэй авгай вэ? Бүгд далдак хариу бариад л….

Avatar

Зочин 2021-04-02 66.181.183.202

Зөгий байхгүй бол ургац авахгүй гэдгээ мэддэгүй юм байх даа. Урамшуулал өгөх ёстой байтал.

Avatar

Зочин 2021-04-02 64.119.26.208

Жинхэнэ Үхэр Монгол Сумын засаг дарга.

Avatar

Зочин 2021-04-02 192.82.69.81

Зөгий тоос хүртээж, ургамлын ургалтыг дэмждэг учраас эрхэм даргын шийдвэр буруу. Харин байгаль орчин бохирлдуулах тал дээр танай үндсэн иргэд үнэхээрийн заваан. Чимээгүй хотынхоо ойролцоо хогоо авчраад хаядаг, бараг сумын төв дотроо хогоо хаяж цэвэрлэдэггүй, архи ундааны саваа орйролцоо модтой газраар тараачихсан, голын эрэг бол бүү хэцүү дээ. Зөгийгөө байлгадаг болохоор тэр бүхнийг чинь түүж, машиндаа ачиж Дархан хүртэл зөөдөг шүү.

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-02 64.119.16.18

Хөдөө орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлнэ гээд ярьдаг мөртлөө бэлчээрээ хамгаалах, нутгийн зөгийчдийн эрх ашгийн хамгаалах гэсэн ийм арга буюу арга хэмжээ авсан нь зөв. Нэг муу зальтай япон авгайн үгэнд орж битгий далжигнаж манараад бай. УИХ-аас гол төлөв буруу шийдвэр их гардаг. Түүний тод жишээ нь, энэ. Орон нутаг яагаад татвар авч болдоггүй юм. Аливаа хууль журам бодит амьдралаас урган гарч ирсэн байх ёстой болохоос биш УИХ-ын хэдэн "их мэдэгч" нарын дур зорог биш.

Avatar

ЗОЧИН 2021-04-02 66.181.180.200

УУЛ НЬ ОРОН НУТАГТ НЬ ХҮМҮҮС ИРЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НЬ ӨӨРӨӨ ТАТВАР ТӨЛСНӨӨС ИЛҮҮ ЮМШ ДЭ. ХАРИН ИЙМ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ХАРИН УУЛНААС МОД ХУУЛЬ БУСААР БЭЛДДЭГ САМАР ТҮҮДЭГ НӨХДҮҮДЭЭС ТАТВАР АВЧ БАЙМААР ЮМ

Avatar

Зочин 2021-04-02 202.131.225.197

бүү шизорооч. холбооны улс биш, тусгаар муж биш, татварыг уих л тогтооно. даварсан юм болох нь ээ. газрын мухарт гаднаас хүн ирж аж ахуй эрхэлж байвал орон нутаг нь талархан хүлээж авах учиртай. танайдаа л гаднын хөрөнгө оруулалт гэсэн үг.

Avatar

Зочин 2021-04-02 192.82.88.145

Зүүнбүрэн сумын Засаг дарга гэж бас нэг далиу бөх бололтой тэнэг шийдвэрийг харахаар

Avatar

Зочин 2021-04-02 64.119.26.208

Жинхэнэ мудак,тупой,хөлдүү үхэр Монгол.

Avatar

ЗОЧИН 2021-04-02 66.181.180.200

НУТГИЙН ЗӨГИЙЧИД НЬ ӨӨРСДӨӨ МӨНГӨ ӨГИЙ ГЭСИЙН БИШ ҮҮ. ЕР НЬ БОЛ НУТГИЙН ЗӨГИЙЧИД ГАДНЫ ЗӨГИЙЧДИЙГ ДАРАМТЛАХ ГЭЖ ХАХУУЛЬ МАЯГИЙН ЮМ ӨГСӨН БОЛЖ ТААРАХ НЬ.

Avatar

Зочин 2021-04-02 218.212.103.241

Зөгий бол ургамалын ургалтыг тэтгэж өгдөг. Харин оготно зурам, царцай нь бэлчээрийн ургамалд хөнөөл учруулдаг. Мөн дээрэнс нь ямаа. Гэтэл “ Уг нь бэлчээрээ бодохоор цуцалмааргүй” гэж эргүүтэх. Гадны, дотны хэний ч зөгий бай малын бэлчээрт нэмэртэй, орон нутгийн хөгжилд нэмэртэй

Avatar

Зочин 2021-04-02 66.181.177.165

Гадаадын зөгийч олон байдаг гэнэ.Үнэнийг зоригтой хэлсэн ганц япон хүүхэнд хонзогнож байгаа юмуу?зөгий бэлчээр сүйтгэнэ гэж яг яадаг вэ?Ийм хүнээр дарга тавьдаг Зүүнбүрэнгийнхэн оркууд биз

Avatar

Зочин 2021-04-02 202.9.46.54

Зөгий бол цэцэгэнд тоос хүртээж бал цуглуулдаг шавьж болохоос бэлчээр идэж устгадаг мангас биш л дээ

Avatar

Bold 2021-04-02 103.212.116.236

Yalaa shymyyl ervexei geed tatvaŕ toldoggyi noxod olon bn shyy zaxiramj gargaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж