Д.Дамба-Очирт оноосон 3.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ | News.MN

Д.Дамба-Очирт оноосон 3.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Д.Дамба-Очирт оноосон 3.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Д.Дамба-Очирт оноосон 3.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр /2021.04.02/ Д.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны  наймдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 3.6 жил хорих ял оногдуулсан байсан юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Эх сурвалж: Дээд шүүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-02 83.20.231.208

Dambaa durak l daa suugaad nemergui garahaas omno shar hadruu yavuul

Avatar

/*-*/ 2021-04-02 49.0.142.40

3,6 жил биш 7,2 жилийн ял өгөх хэрэгтэй

Avatar

Төртэй ард түмэн 2021-04-02 103.26.193.134

Төв аймгаас гаралтай их сайхан хүний хүү дээ, Мөн ч айхтар шуурах юм даа. Энэ муухай зүйл бичиж байгаа хүмүүс энэ хүний талаар хэр сайн мэдэх болдоо…,

Avatar

Зочин 2021-04-02 66.181.184.54

Лүнгийн зам дээр хэдэн хүн үхэх нь үхэж, бэртэх нь бэртэж, машаан унаагаа эвдсэн бол? гээд нэг асуугаад үз дээ. Бурхан шиг сайхан амьтан биш ичнэ, цадна гэж мэддэггүй нэг муу луйварчин даа.

Avatar

Зочин 2021-04-02 202.55.182.26

Өмнөговьд зам барих тендерээ авж ажилаа эхлүүлэнгээ хамаг мөнгийг нь өөртөө зарцуулчаад алга болсон. Ажилчид нь цалингаа авах гэж бөөн асуудалтай учирсан

Avatar

Зочин 2021-04-02 202.126.89.245

Tiim ch svrhii udmiin hvn bish dee, Adaatsagiin garaltai yumz

Avatar

Зочин 2021-04-02 192.82.71.212

Бүх хөрөнгийг нь хурааж цөллөгөнд явуул

Avatar

Зочин 2021-04-02 192.82.71.212

Хөрөнгө мөнгө байгаа бүгдийг нь хурааж цөл

Avatar

zochin 2021-04-02 103.110.142.69

goln ulsad uzuulsen hohirliign baragduulah heregtei 3, bainuu 5 bainuu bagal yal bna

Avatar

zochin 2021-04-02 103.110.142.69

ulsiin mungiig tamiin zam bologchood hichneen ih hun avaart orson hichneen mashin tehnik evdersen bas ulsaas idsen hulgaig bodoh yum bol ene hun bagadaa 10 jil avah bailaa uchnuun terbumiig idsen humuusee ingeed tolgoigiig ileed yavaad baihuu

Avatar

Zochin 2021-04-02 64.119.24.99

Битгий л өршөөл үзүүлээрэй дээ ийм хулгайч нарт өршөөл үзүүлээд бвал ард түмээн босьё урайлж бна

Avatar

Zochin 2021-04-02 64.119.24.99

Зөв муу н**ш Лүнгийн замаас идсэн мөнгийг төлүүл тэгээд жтлийг нь нэм иөн ч олон хүн энэ заи дээр хохиосон доо

Avatar

Зочин 2021-04-02 202.126.89.245

Danhaisan tom tolgoitoi, boginohoon bietei, maiga joohon Hulten marzan hvn !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж