Балбын уулчид Эверестээс 2.2 тонн хог цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Балбын уулчид Эверестээс 2.2 тонн хог цэвэрлэжээ

Балбын уулчид Эверестээс 2.2 тонн хог цэвэрлэжээ

Балбын уулчид дэлхийн дээврийг зорих жуулчид эзгүйрснийг ашиглан Эверестээс 2.2 тонн орчим хог цэвэрлэжээ.

Анх 2019 онд дэлхийн хамгийн өндөр уулыг үзэх гэсэн жуулчдын тоо эрс нэмэгдсэнээр “Bally Peak Outlook” санаачилга эхэлж, сайн дурынхан уулын сайн сайхныг хамгаалах зорилгоор хяналт тавих болсон билээ. Тус санаачилгыг анх Швейцарын дээд зэрэглэлийн загварын фирм Bally эхлүүлж, нутгийн шерпачуудтай хамтарч дэлхийн хамгийн өндөр, бэрх уулсыг дэлхийн дулаарал, жуулчдын хөлөөс хамгаалах зорилго тавьж байв.

Тус санаачилгын дагуу Эверестийн хамгийн анхны цэвэрлэгээг 2019 оны тавдугаар сард зохион байгуулсан байдаг. Тухайн үед уулчид нэг тонн гаруй хог түүж, хожим нь улирал дуусахаас өмнө дахин нэг тонн орчим хог цэвэрлэсэн аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр Эверестийн өндөр хэсгүүдэд хогоо хаях албан ёсны зааварчилгаа байдаггүйгээс болж, уулчдын хэрэглэж дууссан хүчилтөрөгчийн сав, майхан, хувцас, осолдсон цогцос зэрэг нь орчныг бохирдуулах болсон аж.

Эверестийн цэвэрлэгээ угтаа 2020 оны эхээр төлөвлөгдөж байсан боловч цар тахлаас болж өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл хойшлогдож байв.

Одоогийн байдлаар уулчид Балбын хамгийн өндөр найман уулын 8000 метр орчим талбайг цэвэрлэх зорилго тавьж, эхний ээлжинд 12 уулчин есдүгээр сарын 9-нөөс эхлэн 47 хоногийн турш Чо Оюу, Эверест, Лхоце, Макалу дөрвөн оргилыг цэвэрлэн 2.2 тонн хог буулгаж иржээ. Үүний тулд улчид Барунце, Мера хэмээх хоёр ууланд авирч, нийт дөрвөн мөсөн голыг гаталсан байна.

[/caption]

Уулчдын нэг Даваа “Хүний хөл гэдэг хүчтэй юм. Хүрч очиход дэндүү бэрх оргилоос хүртэл архины шил олдож байна. Харахад тэр шилийг санаандгүй унагаагүй, зориуд нвхэнд хийж орхисон байсан. Гэвч байгаль эх бидний талд байна. Жишээлбэл, бид хэдэн жилийн турш хүний хөл хүрээгүй Макалу оргил дээр явж байхдаа төөрч аргаа барахад уул өөрөө бидний замыг зааж өгсөн. Байгаль ч гэсэн биднээс дутахгүй хүчтэй гэдгийн шалтгаан. Хүн явалгүй ганц жил болоход л хүний ул мөр бараг үгүй болсон байлаа. Жуулчдын эзгүй хойгуур байгальтайгаа нэгдэн нийлсэн нь бидний хувьд ариун мөргөл мэт л байсан. Биднийг очиход хүний хөлөөс ангижирсан байгаль хамгийн ариун дагшнаараа хүлээж байсан юм” хэмээн ярьжээ.

Цэвэрлэгээний дараагийн шат 2021 оны уулын улирлын сүүл үед болох агаад тэгэхдээ Канченжунга, Даулагири, Манаслу, Аннапурнадөрвөн оргилийг цэвэрлэх гэнэ. Түүнчлэн амжвал Эверестийн оргилыг дахин нэг цэвэрлэх аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж