Дархан-Уул аймагт Covid-19-ийн халдвартай 14 иргэн эдгэрчээ | News.MN

Дархан-Уул аймагт Covid-19-ийн халдвартай 14 иргэн эдгэрчээ

Дархан-Уул аймагт Covid-19-ийн халдвартай 14 иргэн эдгэрчээ

Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт 15 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 94 болсон. Тэгвэл өнөөдөр тус аймгийн эмчлэн тусгаарлах байрнаас 14 иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжихээр болжээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд өмнөх тохиолдлын ойрын хавьтлуудаас илэрсэн гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Өчигдөр гэрийн тусгаарлалтад байсан дөрвөн иргэн гадуур гарсан, гадны хүн гэртээ дуудсан зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тусгаарлах байранд байсан 13 иргэний ажиглалтын хугацаа дууссан тул гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн. Тусгаарлан ажиглах байранд нийт 69 иргэн байна.

Аймгийн Онцгой комисс 5000 хүн тун вакциныг орон нутагтаа татан авахаар ярилцаж байна. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн хэмжээнд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг 2300 орчим иргэнд хийлээ.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд 2060 орчим өрх айл бий. Эдгээр өрхийн 94.1 хувийг “Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд хамруулсан” гэлээ.

Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 27-оос Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн билээ. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд аймгийнхаа томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагууд, хүнсний түгээлт, тээвэрлэлт, махны худалдаа эрхлэгчид, төрийн байгууллагууд болон архаг суурь өвчтэй, ахмадуудыг хамруулахаар төлөвлөсөн аж.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж