Бразил: Нас барагсдын тоо нэмэгдэж, булшнуудыг шилжүүлж байна | News.MN

Бразил: Нас барагсдын тоо нэмэгдэж, булшнуудыг шилжүүлж байна

COVID-19

Бразил: Нас барагсдын тоо нэмэгдэж, булшнуудыг шилжүүлж байна

Бразил: Нас барагсдын тоо нэмэгдэж, булшнуудыг шилжүүлж байна

Бразилын хамгийн том хот болох Сан Пауло хотын захиргаа оршуулгын газрын хуучин булшнуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаагаа өчигдөр /2021.04.01/ зарлажээ. Учир нь, тус улсад сүүлийн өдрүүдэд Covid-19 халдвараар нас барагсдын тоо огцом нэмэгдэх болсон тул оршуулгын газарт зай гаргах хэрэгтэй болсон байна.

Тус улсад Лхагва гаригт /2021.03.31/ 3,869 хүн Covid-19 халдварын улмаас нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Харин өдөрт шинээр илрэх халдварын тохиолдын тоо 75 мянга орчим байгаа аж.

Дэлхий даяар нэг өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдын дөрөвний нэг нь зөвхөн Бразилд бүртгэгдэж байна.  Иймд хөрш зэргэлдээ улсууд нь ч Бразилтай хиллэдэг хилээ хааж эхлээд байгааг албаны хүмүүс мэдээлжээ.

Оршуулгын газарт хамгаалалтын хувцастай ажилчид олон жилийн өмнө оршуулсан булшнуудыг ухаж, шарилын үлдэгдлийг тусгай уутанд савлан зөөж эхэлжээ. Бразил улсад цар тахал эхэлснээс хойш 12.8 сая тохиолдол бүртгэгдэж, 325 мянга гаруй хүн нас бараад байгаа ба халдварын тохиолдлын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2021-04-02 103.26.194.206

БРАЗИЛУУД НЭГ ГАЛЗУУ Г И Ч И Й Г ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГООД АМИАРАА ТӨЛЖ БАЙНА ДАА

Avatar

зочин 2021-04-02 202.179.25.159

яршиг даа.тахлаар нас барагчдыг чандарламаар юм

Avatar

Зочин 2021-04-02 192.82.73.236

Спутник в вакциныг 2020 оны 7 сараас хойш хамгийн их хийлгэсэн газар бол бразил юм. Дархлаа тогтсон бол өдийд ийм их нас баралт байх ёсгүй. Спутник вакцин муу байж мэднэ.

Avatar

зочин 2021-04-02 202.179.25.153

Судалж байгаад зогсоосон.АНУ вакцины нийлүүлэлтээ зогсооно гэж сүрдүүлсэн. Аргентинтай андуураад байна уу үгүй юу ?

Avatar

Зочин 2021-04-02 192.82.91.102

Оросын вакцины эсрэг барууны явуулгын хөлсний гар хөлний нэг бололтой. Харамсалтай нь орос вакциныг дэлхийн 50 гаруй орон бүртгэн авч, ихэнх нь хэрэглээд эхэлчихсэн.Сайныг нь мэддэг болчижээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж