Бразил: Нас барагсдын тоо нэмэгдэж, булшнуудыг шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Бразил: Нас барагсдын тоо нэмэгдэж, булшнуудыг шилжүүлж байна

Бразил: Нас барагсдын тоо нэмэгдэж, булшнуудыг шилжүүлж байна

Бразилын хамгийн том хот болох Сан Пауло хотын захиргаа оршуулгын газрын хуучин булшнуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаагаа өчигдөр /2021.04.01/ зарлажээ. Учир нь, тус улсад сүүлийн өдрүүдэд Covid-19 халдвараар нас барагсдын тоо огцом нэмэгдэх болсон тул оршуулгын газарт зай гаргах хэрэгтэй болсон байна.

Тус улсад Лхагва гаригт /2021.03.31/ 3,869 хүн Covid-19 халдварын улмаас нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Харин өдөрт шинээр илрэх халдварын тохиолдын тоо 75 мянга орчим байгаа аж.

Дэлхий даяар нэг өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдын дөрөвний нэг нь зөвхөн Бразилд бүртгэгдэж байна.  Иймд хөрш зэргэлдээ улсууд нь ч Бразилтай хиллэдэг хилээ хааж эхлээд байгааг албаны хүмүүс мэдээлжээ.

Оршуулгын газарт хамгаалалтын хувцастай ажилчид олон жилийн өмнө оршуулсан булшнуудыг ухаж, шарилын үлдэгдлийг тусгай уутанд савлан зөөж эхэлжээ. Бразил улсад цар тахал эхэлснээс хойш 12.8 сая тохиолдол бүртгэгдэж, 325 мянга гаруй хүн нас бараад байгаа ба халдварын тохиолдлын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж