Хүүхдүүдэд теле хичээл үзэх боломжийг нь бүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд теле хичээл үзэх боломжийг нь бүрдүүлжээ

Хүүхдүүдэд теле хичээл үзэх боломжийг нь бүрдүүлжээ

 Цар тахлын улмаас ерөнхий боловсролын сурагчид цахимаар хичээллэж буй. Танхимын сургалтыг хориглосноор төгсөх ангийн сурагчид давтлага авах боломжгүй байгаа юм. Мөн бага ангийн 1-2 дугаар ангийн сурагчид цахим орчинд хичээлээ давтах, багштайгаа мэдээлэл солилцох, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэх зайлшгүй шаардлага тулгараад буй. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Юнител” ХХК-тай сурагчдын цахим хичээлийн хоцрогдолт үүсгэхгүй байх үүднээс хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан.

Сурагчдын теле болон цахим хичээлийн хамрагдалтыг сайжруулах ажлын хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн арван мянган сурагчдад "дататай дугаар"  олгож, сурагчдын төлөөлөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүлээлгэн өглөө. Мөн энэ цаг үед Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдийн  судалгаанд үндэслэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийн сургуулийн насны хүүхдүүдийн сурах нөхцөлийг нь бүрдүүллээ. Гэртээ телевизтэй болсноор сургуулийн насны 3-5 хүүхэд хичээлийн хоцрогдлоо арилгах, хичээлээ давтах боломжтой болж байгаа юм. Өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эх, зорилтот бүлгийн төлөөлөлд  өнөөдөр телевиз өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж