Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2032 оны зуны олимпийн наадмыг Хойд Солонгостой хамтран зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпийн хороонд өчигдөр /2021.04.01/ илэрхийлжээ. Хоёр улсын эрх баригчид өмнө нь ийм тохиролцоонд хүрээд байсан юм.
Сөүл хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд, хэрэв олимпийг хоёр Солонгос хамтран зохион байгуулж чадвал энэ нь Солонгосын хойгт энх тайван тогтоох үйлсэд маш чухал алхам болно гэж онцолжээ. Түүнчлэн 2020 оны Токиогийн олимпийн наадамд хамтарсан багаа илгэх талаар ч хэлэлцэж байгаа хэмээн Өмнөд Солонгосын тал мэдэгдсэн байна. Харин Хойд Солонгосын талаас энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.
Сөүл хот нь 1988 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан бол 2018 онд Пёнчан хотод өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. 2018 оны Пёняаны олимпод хоёр Солонгос эмэгтэйчүүдийн мөсний хоккейн төрөлд хамтарсан багаар оролцсон нь түүхэн үйл явдал болж байв.
Харин ОУОХ 2032 оны олимпийн наадмыг зохион байгуулах хотын албан ёсны сонгон шалгаруулалтаа хэзээ зарлах нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ тус байгууллага нь Австралийн Брисбэн хотыг 2032 оны зуны олимпийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: CNN
Зочин 2021-04-02 103.229.123.244
Зиаа яршиг оо!! Хамтраад Олимп хиичихээр л сэтгэл нь хөдлөөд нэгэнт бүтээж бий болгосон цөмийн бамбайгаа дайснууддаа хураалгачаад гар хоосон үлдэнэ гэж юу байхав дээ?! Vлгэрт итгэдэг насны хүүхэд шиг сэтгэх юм.
wills 2021-04-02 129.205.113.220
Та бүхэнд энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бөгөөд танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хү
ҮНЭН 2021-04-02 103.26.194.206
ЭНЭ Г И Ч И ЙНҮҮД НЭЭХ ТЭГДЭГИЙН ЯМАРЧ НАЙДВАР БАЙХГҮЙ ХОЙД СОЛОНГОСЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ БАЙЖ ЭНХ АМГАЛАН ТОГТОНО Ш ДЭЭ