Таваас дээш ам бүлтэй бол гэрээр эмчлүүлэх боломжгүй | News.MN

Таваас дээш ам бүлтэй бол гэрээр эмчлүүлэх боломжгүй

Таваас дээш ам бүлтэй бол гэрээр эмчлүүлэх боломжгүй

Таваас дээш ам бүлтэй бол гэрээр эмчлүүлэх боломжгүй

Гэрээр тусгаарлагдан эмчлүүлэхэд тодорхой шаардлага хангасан байх ёстой бөгөөд одоогоор Covid-19-ийн халдвартай 1400 гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна.

Өдөрт дунджаар Covid-19-ийн 370 гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, улсын хэмжээнд нийт тохиолдол 8788 болоод байгаа. Халдварын тоо, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Covid-19-ийн халдвар авсан ч тодорхой шаардлага хангасан иргэдийг гэрээр эмчилж байгаа юм. Хэрэв Covid-19-ийн халдвар авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдаж болох бөгөөд  ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгдөг.

Гэртээ тусгаарлагдаж, эмчлүүлэхэд хэд хэдэн шалгуур тавьдаг байна. Тухайлбал, монгол гэр болон нэг өрөө байранд амьдардаг, таваас дээш ам бүлтэй зэрэг тохиолдолд гэрээр эмчлүүлэх, гэрээр тусгаарлагдах боломжгүй аж.

Харин гэртээ тусгаарлагдах бололцоогүй гэж үзвэл заавал эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-04-02 103.14.38.38

Ямарч эмчилгээ хийхгүй үзэх нь битгий хэл яаж байна гэж асуухч үгүй байж юун энэ тэр эмчилгээ гээд худлаа яриад байгаа юм бэ?

Avatar

Зочин 2021-04-02 192.82.71.212

УОК яахаараа ийм тэнэг эргэлзээтэй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй шийд гаргаж улс амьтанд гай тарьж байдаг юм бэ

Avatar

Зочин 2021-04-02 202.55.188.110

Bolohgui yumiig zaaval bolgoh geed chichreed baihiin

Avatar

Зочин 2021-04-02 202.179.24.204

Ерөөсөө гэрээр эмчлэх боломжгүй. Халдвар их тархана.

Avatar

Зочин 2021-04-02 192.82.73.236

Ганц үнэн бол халдвар тарна. Хөл хорио тавихгүй байгаад хамаг учир байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж