Гадаад валютын албан нөөц дахин $4.5 тэрбум давжээ | News.MN

Гадаад валютын албан нөөц дахин $4.5 тэрбум давжээ

Гадаад валютын албан нөөц дахин $4.5 тэрбум давжээ

Гадаад валютын албан нөөц дахин $4.5 тэрбум давжээ

2021 оны хоёрдугаар сарын эцэст Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.5 тэрбум ам.доллар давсныг Монголбанкны шинээр гаргасан статистик мэдээллээс харж болохоор байна.

Валютын нөөц өмнөх сараас 3.33 хувь өсч, түүхэн дээд хэмжээндээ дөхжээ. 2020 оны эцэст ГВАН 4.5 тэрбум ам.доллар давж түүхэн дээд хэмжээнд хүрснээсээ хойш нэгдүгээр сард бага зэрэг буураад байсан бол  хоёрдугаар сард ийнхүү дахин өссөн байна. Өнгөрсөн онд валютын нөөцийн хэмжээ нэмэгдэхэд үнэт металл худалдан авалтын хэмжээ 23 тн давж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн нь голлон нөлөөлсөн гэж  Монголбанкнаас мэдээлж байсан.

Гадаад валютын албан нөөцийн хэмжээ нэмэгдэх нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үздэг.

Хамгийн сүүлд олон улсын үнэлгээний Moody’s агентлаг  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг”-өөс “тогтвортой” болгож ахиулсны дээр 2021 онд ГВАН 4.6 тэрбум ам.долларт хүрч өснө гэсэн таамаг гаргаад байна.

Валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ сүүлийн саруудад төгрөгийн ам.доллартай тэнцэх албан ханш тогтвортой байна. Тухайлбал он гарснаас хойш төгрөг 0.01 хувиар чангараад байгаа юм. Мөн төлбөрийн тэнцэл хоёрдугаар сарын эцэст 7 сая ам.долларын ашигтай гарчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-02 202.126.88.183

Ард түмэнд тэнцүү тарааж өг! хаха

Avatar

Зочин 2021-04-02 202.126.88.170

Миний оролцоо ч бий. Би он гарсаар хөөрхөн хэдэн $ € гаднаас олсон. Доллар цаашдаа унахгүй байх гэж найдаж байна.

Avatar

Зочин 2021-04-02 202.126.90.135

Эндээс энэ ковидын эсрэг ашиглаачээ эмч нар хөдөө орон нутгаас ирээд хоол муу хэцүү нөхцөлд байна анхаараачээ

Avatar

Зочин 2021-04-02 203.23.199.222

Tugrug sularsaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж